Урлагт хайртай, өөртөө итгэлтэй хүүхдүүдээ !

СУИС-ИЙН ЭЛСЭЛТ ЭНЭ ӨДРҮҮДЭД ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА.

Арын хаалгагүй сургууль гэж нэрлэгддэг аавын ээжийн авъяаслаг хүүхдүүд өөрийн хүч, хөдөлмөр, ур чадвраараа өрсөлдөн орж суралцдаг  СУИС-ийн Бакалаврын элсэлтийн бүртгэл эхэлсэн байна.

СУИС-ийн элсэлт бусад сургуулиудаас онцлогтой нь нийт мэргэжлийн 70% нь ур чадварын нэмэлт шалгалт авдаг. Энэ хичээлийн жилд томоохон сургуулиудын элсэлт онлайнаар бүртгэж байгаа бөгөөд СУИС-ийн бүртгэлийн хаяг SUIS.EDU.MN/ELSELT/

                Онлайн бүртгэлтэй холбоотой хүүхэд, эцэг эхчүүдэд ихээхэн төөрөгдөл, асуудал тулгарч байгаа тул бид дараах зөвлөмжийг хүргүүлж байна.

Онлайн бүртгүүлэхэд дараах зүйлийг урьдчилан бэлдээрэй.

1. СУИС-ийн Элсэлтийн журамтай сайтар танилцаарай.
2. Ямар хөтөлбөрөөр өрсөлдөхөө сонгох хэрэгтэй.
3. Сонгосон хөтөлбөрөөр элсэхэд шаардагдах элсэлтийн үйл ажиллагааны хураамжийг Голомт эсвэл Төрийн банкны картанд байршуулна. (Жишээлбэл Дуулах урлаг, Жүжиглэх урлагаар бүртгүүлэх бол тус бүр 15000 төгрөг, нийт 30000 төгрөг байршуулна.) Картанд заавал байх үлдэгдэл төлбөрөө бодолцоорой.
4. Интернет гүйлгээ хийх үйлчилгээний эрхтэй байна. /4 оронтой код/-Хэрэв байхгүй бол банкинд очиж идэвхижүүлээрэй.
5. suis.edu,.mn/elselt хаягаар нэвтэрч холбогдох мэдээллүүдээ бөглөн, үйлчилгээний хураамжаа төлөөд бүртгэлийн хуудас хэвлэж авснаар таны бүртгэл баталгаажина шүү.

Бүртгэлийн хугацаа:

  • Ур чадварын хөтөлбөрөөр элсэх бол 7 сарын 1-нээс 7 сарын 5-ны өдрийн 18.00 цаг хүртэл
  • ЭЕШ-ын оноогоор элсүүлэх бол 7 сарын 1-нээс 7 сарын 8-ны өдрийн 12.00 цаг хүртэл