Баялгийн сан бүрдүүлэх компаниуд “буулт” хийгээд эхэлжээ
9 цагийн өмнө
Угтаа, “…Баялгийн сан” хэмээх сэдэвтэй хаврын улс төр хахир өвлөөр л эхэлсэн. 2025 оны төсвийг ийш тийш болгосон. Улмаар цаг үеийн бүхий л сэдвийг улстөржүүлэн хөндөж хөдөлгөсөөр ирсэн.
Учир нь, стратегийн томоохон орд эзэмшигч компаниуд “…Ордоо Баялгийн санд дээрэмдүүлэхгүй” хэмээн эсэргүүцсэн. Нэр бүхий улстөрчидтэй нийлээд хаврын улс төрийг өрдөж ирсэн.
Гэвч, Үндсэн хуулийн 2019 оны нэмэлт, өөрчлөлтөөр “…Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж, тэгш, шударга хүртээх, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” хэмээн хуульчилсан. Ингэснээр, Баялгийн сангийн тогтолцооны эрх зүйн суурь зарчим нэгэнт тавигдчихсан. Тиймээс, энэ хэрэгжих нь цаг хугацааны л асуудал болчихсон юм. Тэгэхээр тэдэнд энэ эрх зүйг үгүй хийж, аль эсвэл Баялгийн сан яриад байгаа Засгийн газрыг огцруулбал орд газар нь одоогийнхоороо үлдэх цорын ганц боломж үлдчихсэн хэрэг. Гэхдээ, орд эзэмшигчид үүнтэй эвлэрч буй бололтой.
Тэд саяхнаас “…34 хувь өгөх, эсвэл тусгай АМНАТ-өөр орлуулах, мөн борлуулалтын орлогод тооцож орлуулах зэрэг хувилбаруудын аль нэгээр нь хэлцэлд бэлэн” гэдгээ илэрхийлж эхэлсэн байна. Өөрөөр хэлбэл, Баялгийн сан бүрдүүлэх компаниуд ийм “буулт” хийгээд эхэлжээ.
Ер нь бол, тухайн стратегийн ордын 34-50 хувийг Баялгийн санд өгөх, авах талаар нийтлэг ойлголт суучихсан. Үнэндээ, энэ нь хамгийн ажил, явдал ихтэй хувилбар юм. Урьд нь Оюу толгой зэргийн ганц нэг орд дээр гаднын хөрөнгө оруулагчидтай ингэж тохироод явсан. Өнөөдөр үл ойлголцол, маргаан нь төгс дуусаагүй л байна. Тэр утгаараа, стратегийн томоохон ордуудаас Баялгийн санд оруулах хувийг АМНАТ-өөр, эсвэл борлуулалтын орлогын хувиар орлуулах зэрэг нь хамгийн амар, хэн хэндээ халгаагүй хувилбар байх боломжтой юм. Эдгээр дээр Засгийн газар бодлого хийж, түүнийгээ УИХ дахь намын бүлгүүд, Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөл, стратегийн томоохон орд эзэмшигч компаниудад танилцуулсан байна.
Товчилбол, Засгийн газраас “…Дэлхийн эдийн засаг тариф тойрсон худалдааны дайнтай нүүр тулсан. Тарифын хямрал Монгол Улсын эдийн засагт экспортын гол бүтээгдэхүүний үнэ буурах байдлаар шууд нөлөөлж байна.
Тиймээс, Баялгийн санд тулгуурласан олон нийтийн дэмжлэгтэй уул уурхайн салбар, хөрөнгө оруулалт, тээвэр логистик, эрчим хүчний мега төслүүдийг цаг алдалгүй тууштай хэрэгжүүлэх шаардлагатай. АМНАТ-ийг олон улсын сонгодог утгаар нь Монгол Улсын Үндсэн хуулийн 6.2-т заасан үндсэн зарчмыг баримтлан Баялгийн сангийн төлбөр болгон тодорхойлж, урт хугацааны стратегийг эрх зүйн хувьд тодорхойлох нь зүйтэй. Ингэснээр Баялгийн санг арвижуулан бүрдүүлэхийн төлөө иргэд, орон нутгийн удирдлагууд, иргэний нийгмийн байгууллагууд, үндэсний аж ахуйн нэгжүүд, хөрөнгө оруулагчид бүх нийтээрээ хамтран ажиллах “Шинэ гэрээ”, зөвшилцөл, ойлголцлын суурь зарчим бүрдэнэ. Уул уурхайн компаниудын удирдлага Та бүхнийг олон нийтийн нийтлэг хүсэл эрмэлзэл, ирээдүйн уул уурхайн шинэ төслүүдийг нийгэмд хүлээн зөвшөөрөх байдлыг дэмжиж, Үндсэн хуулийн суурь зарчмыг хүндэтгэж, Засгийн газартай хэлэлцээрийн ширээний ард суухыг урья” гээд байгаа аж. Харин стратегийн томоохон орд эзэмшигч компаниуд “…Энэ болохгүй хувилбар биш байна” хэмээн үзэцгээж байгаа бололтой. Үүнийг нөгөө талаас нь “…Хаврын улс төрийн хаалт ойртлоо” гэж ойлгож уншиж болохоор байна.
Б.ГАРЬД
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Зочин · 4 цагийн өмнө
Daisogiin munhtsetseg 75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 8 цагийн өмнө
TSAGN ZYGAATSI80955877SEKSYGEER
Зочин · 8 цагийн өмнө
SEKSDI80955877ANUSDI