УИХ-ын ээлжит бус чуулган зарлана
4 цагийн өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатар энэ долоо хоногтоо Засгийн газрын бүтцээ өргөн барьж, УИХ-аар батлуулна. Засгийн газрын бүтцээ баталсны дараа танхимын сайд нараа УИХ-д оруулж ирж, бүрэлдэхүүнээ томилох юм.
Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдээ томилсны дараа 2025 оны төсөвт тодотгол хийхээр УИХ-д өргөн барина гэдгээ мэдэгдсэн. Учир нь нүүрсний үнэ унаснаас энэ оны төсөв эхний зургаан сарын байдлаар 2.5 их наядаар тасраад байгаа. Тиймээс нэн яаралтай төсвтөө тодотгол хийх шаардлага үүссэн.
Шинэ Засгийн газар төсвийн тодотголгоо өргөн баривал УИХ ээлжит бус чуулган зарлан хуралдуулж төсвийн тодотголоо хэлэлцэнэ. Учир нь УИХ-ын хаврын чуулган энэ сарын 30-нд хаалтаа хийх юм.
Зочин · 3 цагийн өмнө
80955877ANUSN BOOBN XXNO BOOWN DYRAARA
Зочин · 3 цагийн өмнө
AXTAI UILCHLGE BOOW XOXN MERGJLN XANAGCH