Сайн байна уу? та нараас нэг зүйлийг асууж зөвлөгөө авах гэсэн юмаа.

Гэхдээ битгий элдэв дээдээр харааж,  буруушаагаарай.  Надад чин сэтгэлийн зөвлөгөө хэрэгтэй байнаа.

Би нөхөртэй, хүүтэй.  Нөхөртэйгээ 2 жил үерхээд,  хамт амьдарсан.  Одоо хамт амьдраал таван жил болж байна.  Хүү маань  5тай. Анхандаа нөхөр маань  халамжтай сайхан л байсан.  тэгсэн  сүүлийн 2 жилд бид 2-ын харьцаа яагаад ч юм аажмаар хөндийрчихсөн. Секс хийх тоо нь цөөрч,  өөрийгөө болгоод  л унтаад өгнө. Хайр, халамж, энхрийлэл,  эрхлүүлэх талаар бодох ч өнгөрсөн юм шиг байна. Өөр хүнтэй болсон юм болов уу гэхээр үгүй.  Хэн хэнээсээ уйдна гэдэг нь болсон бололтой. Хүүгээ бодож л амьдарч байна.   Уг нь ийм баймааргүй байна гэдгээ хэлж, ярилцаж,  би романтик байх гэж, болзоо хүртэл зохиож их хичээсэн.  Гэвч 1-2 өдөр гоё байгаад л эргээд   бахь байдгаараа байна.  Үнэндээ ийм байдлаас нь залхаж байна. Өнгөрсөн сард нэг согтуу ирэхэд нь маргалдсан.  Тэгэхэд уурандаа намайг  алгадаж унагасан.  Өмнө нь нэг ч удаа гарч хүрч байгаагүй.

Яг ингэж гутарсан үед  өөр эр хүн намайг халамжлаад хайрлаад, миний хүүг ааваас нь илүү эрхлүүлээд байхаар яахаа ч мэдэхгүй байна. Тэр хүнтэй  унтаж хэвтээгүй ч  халамжлаад байгаа болохоор нөхөртөө хүртэл эргэлзэх боллоо.  

Яахаа ч мэдэхээ байлаа.  Тэр хүн бол нөхрөөсөө салаад над дээр ир.  Хүү та 2ыг хайр халамжаар дутаахгүй гэж хэлж, миний авч өгч чадаагүй зүйлийг авч өгч байгаа.

 Нөхрөөсөө хэсэг хугацаанд тусдаа амьдарч  тэр хүнд боломж олгох уу? эсвэл энэ чигтээ нүдээ аниад хүүгээ бодоод байх уу?