Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ "өсөж" "тансаг" хэрэглээгээ ч авч чадахаа байх нь ээ
2 цагийн өмнө

Өнөөдрийн байдлаар Монголбанкнаас зарласан ханшаар 1 доллар 3560 төгрөгт хүрчээ. Наадмын үеэр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ бага багаар нэмэгдсэн талаар амтай болгон л ярьсан. Энэ нь харин намар есдүгээр сард илүүтэй мэдрэгдэж иргэдийн халаас нимгэрсээр.
Харин одоо өвлийн эхэн сартай золгоод дахин бага багаар өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсжээ. Удахгүй шинэ жилийн баяр айсуй. Энэ үеэр бас л ямар ч шалтгаангүйгээр нэмэгдэх нь ойлгомжтой. Манайд эдийн засгийн буруу тогтолцооны улмаас өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ буултгүйгээр өсдөг жамтай гэхэд хэн ч маргахгүй биз. Жишээ нь, шатахуун хомсдол үүсэхэд л өсчихдөг. Уг нь шатахууны үнэ хэвэндээ байдаг.
Хүнсний захуудаас худалдан авалт хийхэд хоёр сарын өмнө 1400 төгрөгөөр соруултай сүү худалдан авч байлаа. Гэтэл өнөөдөр 1600 төгрөгт хүрчээ. Өмнө нь 200 мянган төгрөгөөр дөрвөн ам бүлтэй айл хүнсээ хангалттай цуглуулж чаддаг байв. Харин өнөөдөр бүтэн хоёр нугаларч байж арайхийж л юм авч байна. Өөрөөр хэлбэл, бидний өдөр тутмын хэрэглээндээ хэрэглэдэг сүү, өндөг, будаа, гурил, хүнсний ногоогоо авахад л 400 мянга гаруй төгрөг болж байх жишээтэй. Нэгэнтээ Н.Алтанхуяг гишүүн өндгийг тансаг хэрэглээнд оруулж байсан удаатай. Тэгвэл энэхүү өндөг нь одоо 650 төгрөгт хүрчээ. Дэлгүүр настангууд аяга цайны сүүгээ ч авч хүрэхгүй байдалд хүрч байгаа нь илт мэдрэгдэх болсон. Тэтгэврээ буухаар зээлтэй хөгшид нь хэдхэн төгрөг гар дээрээ аваад түүнийгээ сарын хэрэглээндээ хүргэж ч чадахгүй байгаа.
Нийслэлийн томоохон худалдааны төвүүдэд хонины мах кг 16444 төгрөг, үхрийн мах кг 20628 төгрөг, ямааны мах кг 13325, сонгино кг нь 3845 төгрөгийн үнэтэй байна. Үүнээс гадна нэгдүгээр зэргийн гурил кг нь 2459 төгрөг, сүү /задгай, литр/ 5012 төгрөг, элсэн чихэр кг нь 4951 төгрөг, цагаан будаа кг нь 4966, дотоодын төмс кг нь 2513 төгрөгөөр тус тус худалдаалж байна.
Мөн АИ-92 бензин литр нь 2590 төгрөгөөр шатахуун түгээх станцуудаар борлуулагдаж байгаа хэиээн ҮСХ-ноос мэдээллээ.

Аймгийн төвүүдэд зарагдаж байгаа гол нэрийн зарим хүнсний бүтээгдэхүүний үнийг мэдээллийг 2025 оны арваннэгдүгээр сарын 24-ний өдрийн байдлаар хонины мах кг нь 13631 төгрөг, үхрийн мах кг 17692төгрөг, ямааны мах кг 11951 төгрөгөөр тус тус худалдаалж байна. Мөн нэгдүгээр зэргийн гурил кг 2766 төгрөг, сүү /задгай, литр/ 4516 төгрөг, элсэн чихэр кг 4154 төгрөг, цагаан будаа кг 4091 төгрөгийн үнэтэй байгаа аж.
Харин аймгийн төвүүдэд АИ-92 /литр/ 2803 төгрөг, А-80 /литр/ 2635 төгрөг, дизелийн түлш /литр/ 3441 төгрөгийн үнэтэй байна.








Зочин · 2 цагийн өмнө
SERELN XANTAL ODOOJ JARGALTSI TAASHAALG80955877
Зочин · 2 цагийн өмнө
DYRTAI UILCHLI VANXANI EZEMDGCH80955877BOOW XXI BOOB DOLOOJ
Зочин · 2 цагийн өмнө
SAWI VANXANDI80955877BIEE UNELELN XANGAAD SEKSDEED80955877