ДОХ: Одоогоос 33 жилийн өмнө анхны тохиолдол бүртгэгдэж, 2025 онд таван хүн хорвоог орхижээ
27 минутын өмнө

Өнөөдөр ХДХВ/ДОХ-той тэмцэх дэлхийн өдөр. Энэ өдрийг “Асуудлыг шийдье, хариу арга хэмжээг сайжруулъя” уриан дор тэмдэглэж байна. ДЭМБ-ын санаачилгаар 1988 оны 12-р сарын 1-нээс эхлэн дэлхий нийтээр ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах өдрийг тэмдэглэж ирсэн.
Монгол улсад одоогоос 33 жиллийн өмнө буюу 1992 онд ХДХВ/ДОХ-ын анхны тохиолдол бүртгэгдэж байжээ. Энэ үед төр засаг нь ДОХ-ын хуулийг өргөн барьсан байдаг. Анхны тохиолдлоос хойш 1997 онд хоёр дахь тохиолдол, 2001 онд гурав дахь тохиолдол, 2003 онд дөрөв дэх, 2004 оноос тав дахь тохиолдол, 2013 онд хамгийн олон буюу 31 хүн бүртгэгдсэн бол 2025 оны 11-р сарын 20-ны байдлаар 36 тохиолдол бүртгэгдэж, таван хүн энэ халдварын улмаас хорвоог орхижээ.
Халдварын тохиолдол нь нийт хүн амын 0.1 хувиас бага бол тархалт багатай улс гэж үздэг бөгөөд манай улс энэ ангилалд багтаж байна.
Улсын хэмжээнд ХДВХ халдвар авсан 424 хүн бүртгэгдсэн бол 353 хүн өнөөдөр халдвар тээн амьдарч байна. Монголд 694 хүн халдвартай байх боломжтой ба энэ онд 48 хүн шинээр оношлогдох магадлалтай гэсэн тооцооллыг 2024 онд гаргажээ. Өнөөдрийн байдлаар 36 тохиолдлыг оношлоод байна. 2025 он дуусахад сарын хугацаа байгаа учир энэ тоо нэмэгдэх магадлалтай, бид тандалт судалгааг үргэлжлүүлэн хийж байна. ХДХВ-ийн оношилгоо, эмчилгээний зардлыг 100 хувь төрөөс хариуцаж байгаа ба жилд дунджаар 300-350 сая төгрөг зарцуулж байгаа аж.
Монголд халдварын 99.7 хувь бэлгийн замаар дамжсан бөгөөд халдвар авсан хүмүүсийн 83 хувь нь эрэгтэй, 14.6 хувь нь эмэгтэй. 2.4 хувь нь трансжендер. ХДХВ/ДОХ-ын халдвар эхээс урагт болон эмнэлгийн дотоод халдвар, цус цусан бүтээгдэхүүнээр дамжсан тохиолдол гараагүй гэдгийг эмч, мэргэжилтнүүд онцлов.
ХДХВ-ийн халдвартай 20 ээж 35 хүүхэд төрүүлсэн ба 14 ээж давтан төрсөн байна. Нэг ээж гурав дахиа төржээ. Халдвартай ээжээс төрсөн хүүхдүүдээс халдвар илрээгүй байна.
ХӨСҮТ-ийн ДОХ/БЗДХ-ын Тандалт судалгааны албаны тасгийн эрхлэгч Б.Үнэнчимэг "Монгол Улсад ХДХВ/ДОХ-ын халдварыг илрүүлэхэд улсын болон хувийн хэвшлийн эмнэлгийн батлах шинжилгээнүүдээс гадна цэрэг татлагын үзлэг шинжилгээ, төрийн бус байгууллагын оролцоо маш өндөр хувьтай байдаг. Мөн манай албанаас хавьтлыг тандан судалснаар энэ халдварын тохиолдлуудыг илрүүлж байна. Монгол Улсад энэ халдварын эсрэг эмчилгээний үр дүн харьцангуй сайн буюу эхний эмчилгээний хамрагдалт 86 хувь, үр дүн 94 хувьтай байгаа. Халдвартай хүн болгон өдөр бүр тогтмол үнэ төлбөргүй улсаас олгодог эмээ уудаг.
Эхэн үед халдвартай иргэд Эрүүл мэндийн яамны ДОХ, сүрьеэгийн төсөл дээр түшиглэж эмчилгээ хийдэг байсан бол 2013 оноос хойш ХДХВ/ДОХ-ын халдварын эмчилгээ оношилгоог улсаас даадаг болсон.
Эмчилгээнд ХДХВ/ДОХ-ын халдвар аваад хамгийн олон жил хяналтад байгаа хүн маань 28 жил амьдарч байна. Эндээс юу харагдаж байна гэхээр ХДХВ/ДОХ-ын халдвараа хэдий чинээ эрт оношлуулна төдий чинээ амьдралынхаа чанарыг уртасгаж, эрүүл саруул амьдрах боломжтой. Хэрвээ та эрсдэлтэй алхам хийсэн бол өөрсдөө сайн дураараа шинжилгээ өгөх хэрэгтэй. Шинж тэмдэг илрэхгүй удах, цонх үедээ бусдад халдвар тараах эрсдэлтэй. Хүн ХДХВ/ДОХ-ын халдварын эрсдэлд өртсөн буюу бэлгэвчгүй бэлгийн харьцаанд орсон юм уу бэлгэвч нь урагдсан бол 21-90 хоногийн дараа хүний цусанд эсрэг бие үүсдэг. Тухайн хүний биед вирус орж, эсрэг бие үүстлээ тодорхой хугацаа шаарддаг гэсэн үг. Эрсдэлд орсон хүний цусны шинжилгээгээг вирус хараахан илрээгүй ч ХДХВ/ДОХ-ын халдвар тараах боломжтой. Хүмүүс эрсдэлтэй бэлгийн харилцаанд орсон бол гурван сар тохиолдлын бэлгийн хавьталд орохгүй байх эсвэл бэлгэвчийг зөв, тогтмол хэрэглэх шаардлагатай. Та өөрийгөө л хамгаалъя гэвэл бэлгэвч хэрэглээрэй" гэлээ.
Дэлхий дахинаа 2010 оноос хойш өнөөг хүртэл халдварын тоо 40 хувиар буурсан. Ретровирусийн эсрэг эмчилгээнд 2010 онд 7.7 сая хүн хамрагдаж байсан бол 2024 онд энэ тоо 31.6 сая болжээ. Эмчилгээний үр дүн сайжирснаар 2010 оноос хойш нас баралт 51 хувиар буурсан.
Дэлхий дээр ХДХВ-ийн эсрэг эмчилгээ, оношилгоонд энэ мэт ахиц гарч байгаа ч Д.Трампын Засгийн газар гарснаар зарим нэг санхүүжилт буурч, тусламж үйлчилгээ хязгаарлагдмал болж, үр дүнд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй байгаад улс орнуудын энэ чиглэлийн мэргэжилтнүүд сэтгэл зовинож буй аж.
Дэлхий нийтээр 2030 он гэхэд халдвар авсан хүмүүсийн 95 хувийг идрүүлэх, илрүүлсэн хүмүүсийнхээ 95 хувийг вирусийн эсрэг эмчилгээнд хамруулах, эмчилгээнд хамрагдсан хүмүүсийнхээ 95 хувьд цусан дахь вирусийн ачааллыг дарангуйлна гэсэн зорилт тавьжээ.







Зочин · 5 минутын өмнө
DYRTAI SEKSYG VANXANI XANAMJN80955877
Зочин · 10 минутын өмнө
SHAALTSMR SEKSYGR DEWSGER BOLI80955877
Зочин · 15 минутын өмнө
ERCHUUDN ANUSN NUXN DOLOOGD80955877UILCHLGE
Зочин · 15 минутын өмнө
XALYYTSMAAR VANAGN SEKSEER80955877
Зочин · 16 минутын өмнө
SADARTLA XUCHINDEX 80955877UILCHLN MERGJLN
Зочин · 16 минутын өмнө
BIEE UNELELN80955877VANXANDI BOOW XXI BOOW SERELN ODOOJ DOLOOJ 80955877