Төсвийн мөнгийг хэрэгтэй, хэрэггүй тендерт хэрэглэдэг гэдгийг хэн бүхэн мэднэ. Тэгвэл хэрхэн зарцуулагдаж байгаа талаар бид цувралаар хүргэдэг. Энэ удаад шатсан Баянбүрдийн тойргийн Баганат хөшөөний зураг төслийг 318 сая төгрөгөөр хийлгэхээр тендер зарлагджээ гэдгийг онцолж байна.

Уг тендерийг Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас зарлажээ. Харин  Чингэлтэй дүүрэг хариуцан ажиллах юм байна. Нэгдүгээр сар хүртэл тендерийг нээлттэй зарласан бөгөөд эхний удаад зураг төслөө ийнхүү гаргуулж авахаар болжээ. Үүний дараагаар  уулзварыг бүрэн засварлах тендер зарлагдах бололтой.

 

Тус хөшөө хэрхэн шатсан бэ? Өнгөрсөн аравдугаар сарын 15-ны 05:43 цагт Цагдаагийн байгууллагад Чингэлтэй дүүргийн 9-р хороо “Баянбүрдийн тойргийн хөшөө шатаж байна гэх мэдээлэл ирсэн байдаг.  Ийнхүү хэргийг хүлээн авч шалгахад иргэн М архи согтууруулах ундааны хэрэглэсэн үедээ тойргийн голд “Чингэлтэй дүүрэг” гэсэн бичиглэл бүхий хөшөөний доор гал түлснээс болж хөшөө шатсан байдаг.  Энэхүү нийслэл, дүүргийн өмчийг шатаасан М нь төлбөрийн чадваргүй, орон гэргүй нэгэн байжээ. Төлбөрийн чадамжгүй тул өнөөг хүртэл хохиролыг барагдуулж чадаагүй байгаа юм. 

Шатсан Баганат хөшөөг 1997 оны есдүгээр сарын 17-ны өдөр албан ёсоор нээсэн бөгөөд газрын гүнээс урган бадарсан мөнгөн багана, түүний оройд Монгол төрийн сүлдийг дээдлэн залж, дүүргийн бэлгэдэл тэмдгийг алтан шаргал өнгөөр урлан бүтээсэн түүхтэй.

Гэтэл та, бидний төлсөн татварын мөнгөөр ийнхүү архидан согтуурсандаа галдан шатаасан иргэний буруутай үйлдлийн горийг амсаж дахин хөшөөг босгох мөнгийг төлөх болчихжээ.

 

 

 

Холбоотой мэдээлэл: 

Төсвийг мөшгөе: Ажилчдын оффисын тавилга, даргын өрөөний ширээ, буйдан зэргийг 119 сая төгрөгөөр авна

Төсвийг мөшгөе: Эдийн засгийн, хөгжлийн яам шилэн дансны хуулийг зөрчиж 371 сая төгрөгийг хаашаа шилжүүлэв

Төсвийг мөшгөе: Хүүхэд хамгааллын 8 тэрбумын алга болсон 50 хувь юунд зарцуулагдсан бэ?

Харьцуулалт: Сайд нарын төсөв өмнөх оныхоос өсжээ

Ерөнхий сайд өссөн нутагтаа "данхайсан төсөв" тусгажээ

Төсөв мөшгөе: Ерөнхий сайдын ажлын алба 5 тэрбумыг юунд зарцуулав

Төсвийг мөшгөе: Засаг даргын машиныг 150 сая төгрөгөөр & хогны машин 190 сая төгрөгөөр худалдан авна

Төсвийг мөшгөе: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам 6 төрлийн шагналд мөнгөн аяга 220 сая, цом 233 сая, домбо 33 сая төгрөгөөр авч өгнө

Төсвийг мөшгөе: Ерөнхий прокурорын газар 850 сая төгрөгөөр, АТГ 156 сая төгрөгөөр тавилга, эд хогшил авна

Төсвийг мөшгөе: Эрдэнэт үйлдвэр 258,750,000 төгрөгөөр, Автотээврийн үндэсний төв 725 сая төгрөгөөр машин авна

Төсвийг мөшгөе: Ямар "тавилга" авах нь тодорхой бус ч 800 сая төгрөгөөр эд хогшилтой болно

Төсвийг мөшгөе: Боловсрол, шинжлэх ухааны яам үе үеийн сайд нарын хөргийг 76 саяар зуруулна

Төсвийг мөшгөе: 100 жилийн ойдоо зориулж хаягжилт, гадна хашааг 420 сая төгрөгөөр солино

Төсвийг мөшгөе: Цагдаагийн постыг 50 сая төгрөгөөр засварлана

Төсвийг мөшгөе: Гаалийн ерөнхий газар төсөвт суулгаагүй 2,8 тэрбум төгрөгөөр тоног төхөөрөмж авна