Улаанбаатарын цагаар өнөөдөр үргэлжилж буй OneChampionship холбооны One “Fight Night 38”-ын оргил тулаанд Баатархүүгийн Энх-Оргил Бразилын залуу аварга Фабрисио Андраджетай тулалдаж ялалт байгуулснаар аваргын бүсний эзэн боллоо. Б.Энх-Оргил ялалт байгуулснаар "One Championship" холбооны аваргын бүс эзэмшсэн Монголын хоёр дахь тулаанч боллоо.

Тэрбээр тулааны дараа "Үнэхээр үгээр хэлэхийн аргагүй сайхан байна. Хэлэх үг олдохгүй догдолж байна. Үнэхээр галзуу байлаа. Маш ихээр ядарч байна. Одоо сайхан амармаар байна. Багшийнхаа ачийг хариулж 11 жилийн дараа аваргын бүсийг дахин эх орондоо авч ирж байгаадаа баяртай байна. Өрсөлдөгч маань үнэхээр хурдтай байлаа. Би зарим цохилтуудыг нь харж амжсангүй. Олон тулаан хийхдээ ийм хохирол авч байсангүй" гэлээ.