Сэрэмжлүүлэг: Гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөжээ
2 цагийн өмнө

Цагдаагийн байгууллагад 2025.12.07-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт “Машинд хүн мөргүүлсэн байна” гэх дуудлага мэдээлэл иржээ.
Дуудлагын дагуу цагдаагийн байгууллагаас шалгахад Тоёота приус маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч нь явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээсэн зөрчил илэрчээ. Тус хэргийг Тээврийн цагдаагийн албаны мөрдөн шалгах хэлтэс шалгалтын ажиллагааг явуулж байгаа аж.
Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 дэх хэсэгт “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэж заасан байдаг.
Иймд жолооч та замын хөдөлгөөнд оролцохдоо хариуцлагатай байж, замын хөдөлгөөний дүрмээ баримтлан, явган хүний гарц руу дөхөх үедээ хурдаа хасаж, анхаарал болгоомжтой зорчихыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.







Зочин · 1 цагийн өмнө
BOOB XXOOD DOLOOMOOR SEXSEER TOGLI VANXANI BIEE UNELELN