Угаарын хийн хордлогын улмаас 71 иргэн эмнэлгийн тусламж авчээ
1 цагийн өмнө

Угаарын хийн хордлогын тандалтын 14 хоногийн тоон мэдээллийг Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв (НЭМҮТ)-өөс хүргэлээ.
Тодруулбал арваннэгдүгээр сарын 25-наас арванхоёрдугаар сарын 08-ны өдрийг хүртэл НЭМҮТ-д бүртгэгдсэн тандалтын тоон мэдээллээр угаарын хийн хордлогын улмаас эмнэлгийн тусламж, үйлчилгээ авсан 71 тохиолдол гарчээ.
Хордлого бүртгэгдсэн тохиолдлыг байршлаар:
Нийт тохиолдлыг байршлаар нь авч үзвэл Баян-Өлгий аймаг, Сонгинохайрхан дүүрэг, Баянзүрх дүүрэг, Хан-Уул дүүрэг, Сүхбаатар дүүрэг, Чингэлтэй дүүрэг, Налайх дүүрэгт тус тус бүртгэгджээ.






