2025 оны оны "Онцлох хүн"-ээр Улсын арслан Б.Орхонбаяр тодорчээ
2 цагийн өмнө

Сэлэнгэ аймгийн сум, тосгодын нутгийн зөвлөл, "Creative Selenge" залуучуудын клуб, Сэлэнгэ аймгийн Үндэсний бөхийн холбоо зэрэг байгууллага хамтран “Алтан буудай” шинэ жилийн цэнгүүнийг гурав дахь жилдээ зохион байгуулжээ.
Энэхүү арга хэмжээнд Сэлэнгэ аймгийн харьяат хүмүүс оролцох боломжтой аж. Цэнгүүний үеэр "Оны онцлох" хүмүүсийг шалгаруулсан байна. Тухайлбал, Сэлэнгэ аймгийн 2025 оны оны "Онцлох хүн"-ээр Улсын арслан Б.Орхонбаярыг тодруулжээ. Мөн спортын салбарын "Онцлох хүн"-ээр Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, Монголын жүдо бөхийн нүүр царай, Монгол Улсын гавьяат тамирчин Л.Энхрийлэн тодорсон байна.
Түүнчлэн Хүмүүнлэгийн салбарын "Онцлох хүн"-ээр Монгол Улсын Аж Үйлдвэрийн Гавьяат ажилтан Ч.Чинбатыг шалгаруулсан байна. Тэрбээр УИХ-ын гишүүн Ч.Ундрамын аав аж.
Бусад:
- Оны "Онцлох оюутан" Т.Номинзул
- Нийгэм, сайн үйлсийн "Онцлох хүн" Б.Саранбаатар
- Спортын салбарын "Онцлох хүн" К.Ёолк
- Спортын салбарын "Онцлох хүн" /эмэгтэй/ Л.Энхрийлэн
- Гадаад, харилцааны салбарын "Онцлох хүн" П.Мягмардорж
- Хэвлэл мэдээллийн салбарын "Онцлох хүн" Б.Баяртулга
Эх сурвалж: Creative Selenge залуучуудын клуб








Зочин · 2 цагийн өмнө
2ZALYYD SEXSEER XUCHINDUULI80955877BOOB XXOOD BOOW DOLOOX AL SEXSYGEER ANUSDAX