Баруун зүгийн нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар үүлшинэ. Баруун болон зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр, төвийн нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, баруун, төв болон говийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 17-22 градус, Говийн нутгаар 33-38 градус, бусад нутгаар 24-29 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. 27-29 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 21 градус дулаан, харьцангуй чийг 37 хувь, агаарын даралт 858 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.