Монгол орон 170 гаруй тэрбум тонн нүүрсний нөөцтэй гэдэг. Энэ нь дэлхийд эхний аравт орох тоо. Гэвч дийлэнх нь хүрэн нүүрс. Үүнийгээ экспорлоё гэхээр тээврийн зардал нь борлуулах үнээсээ давчихдаг.

Боловсруулах үйлдвэр барих хөрөнгө мөнгө гаднаас зээлье гэхээр засгийн газрын зээлжих эрх хаана нь ч хүрдэггүй гээд олон асуудал бий. Энэ талаар бид мөн ч олон жил ярилаа.   Харин манай хувийн хэвшлийн Чингис Энержи Групп энэ чиглэлд том ахиц гаргасан байна.  Тэд монголынхоо хүрэн нүүрсний ордуудад түшиглэн “Нүүрс-хими болон түлш-эрчим хүчний иж бүрэн цогцолбор” байгуулахаар аль хэдийнээс ажиллаж эхэлсэн.  Олон жил судалгаа, тооцоо хийж БНХАУ, ОХУ болон олон улсын хөрөнгө оруулалт, техник-технологийн компаниудтай хамтран ажилласан байна. Харин үр дүнд нь Монгол Улсаа эрчимтэй хөгжүүлж монголчуудынхаа амьдралын түвшинг дэлхийн тэргүүлэгч орнуудын хэмжээнд хүргэх чухал гэрээг үзэглэжээ.

Энэ гэрээний дагуу 2016 он гэхэд жилд хоёр тэрбум шоо метр нүүрсний нийлэгжүүлсэн хийн загвар үйлдвэр ашиглалтад орох гэж байна. Цаашдаа жилд нийт 100 тэрбум шоо метр нүүрсний нийлэгжүүлсэн хий үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр, химийн бүтээгдэхүүний үйлдвэр, нүүрс шингэрүүлэх үйлдвэр, хий дамжуулах хоолой байгуулахыг зорьж буй. Түүнчлэн нүүрсний нийлэгжүүлсэн хийгээр тэжээгдэх цахилгаан станц зэргээс бүрдэх нүүрс-хими болон түлш-эрчим хүчний иж бүрэн цогцолборуудыг 2015-2020, 2020-2025 онуудад хоёр үе шаттайгаар байгуулах аж.

Мөн ийм аж үйлдвэрийн цогцолборт нийцэх нийгэм-ахуйн бүхий л нөхцлийг цогцоор нь бүрдүүлсэн орчин үеийн шинэ хотууд буюу хөгжлийн шинэ төвүүд манай Төв, Баруун, Зүүн бүсэд бий болох юм байна. Энэ төслийн нийт хөрөнгө оруулалт нь 100 тэрбум ам.доллар байхаар тооцжээ.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу