Холливуудын алдарт  хос Брэд Питт, Анжелина Жоли нар нь хамтдаа амьдраад хэдийн есөн жил болж байгаа бөгөөд өдгөө зургаан хүүхдийн эцэг эх болоод байгаа билээ. Гэсэн ч тэд гэрлэлтээ саяхныг хүртэл батлуулаагүй байсан юм. Хосууд маань хэдий нэг нэгэндээ хэмжээлшгүй их хайртай ч амьдралын гол утга учир болох эхнэр нөхөр гэдгээ батлаагүй нь утгагүй мэт санагдах болж. Тиймээс тэд өнгөрсөн долоо хоногт Францын нэгэн тосгонд хуримаа нууцаар хийсэн байна. Тэд энэхүү баярт  мэдээгээ энэ долоо хоногт мэдэгдэж,  “Бидний гэрлэлт үнэхээр сайхан  болсон гэдгээ хэлмээр байна бас бүх хүмүүсд талархаж байна” гэдгийг онцолсон байна. Үзэсгэлэнт Анжелина Жоли хуримынхаа талаар  өөрийгөө “яг л тагтаа болоод хувирсан мэт байсан” гэжээ.  

 Тэд Франц дахь нэгэн тосгоны жижиг сүмд зөвхөн гэр бүл найз нөхдийн хүрээнд  ийнхуу нууцхан хуримаа хийсэн бөгөөд АНУ-ын  Kалифорни дах шүүхэд гэрлэлтээ батлуулан  гэрчилгээгээ авчээ. Тэдний хүүхдүүд нь энэ хуримний нэг хэсэг байсан бөгөөд Жолиг сүм рүү орж ирэхэд түүний хоёр хүү болох Мэддокс, Пакс хоёр нь зэрэгцэн алхжээ. Харин тэдний охид нь цэцгийн дэлбээг хариуцан алхжээ.

Б.Мөнгөлжин