• Улс төрийн хилс хэргээр 36 мянга гаруй хүн хэлмэгдэж тэдгээрээс  өнөөдрийн байдлаар 31.203 хүн цагаатгагдаад байна.
  • Өнөөдрийн байдлаар, 18.036 хүнд нийт 16 тэрбум 247.4 сая төгрөгийн нэг удаагийн нөхөх олговор олгожээ.
  • 2002 оноос хойш өнөөг хүртэл 284 хүнд 2.5 тэрбум төгрөгийн орон сууц болон түүнийг орлосон мөнгөн олговрыг олгосон байна.
  • 2008 оноос хойш шинээр илэрсэн 6.600 хүнтэй холбоотой хэрэг материалыг шалгаж үүнээс хоёр мянга 500 орчим хүнийг цагаатгав.
  • Хууль батлагдсанаас хойш  1 мянга 200 орчим хүнийг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн гэж нэхэмжлэгч нараас ирүүлсэн гомдлын дагуу Улсын Ерөнхий Прокурорын газраас хэргийн ажиллагаа үүсгэж шалгуулахад  хэлмэгдсэн гэх нотлох баримт нь тогтоогдоогүй учраас шалгах ажиллагааг зогсоосон байна. Улсын Ерөнхий Прокурорын газраас 2007 онд цагаатгалын хуульд нэмэлт, өөрчлөлт орсонтой холбогдуулан  эдгээр хэрэг болон 2 мянга орчим хүнтэй холбоотой хэрэг материалыг нарийвчлан хянах ажиллагаа хийж байна.
  • Өнгөрсөн хугацаанд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийн намтрын товчоон бүхий 17 боть, баримт бичгийн 3 боть эмхэтгэл, “Цагаан ном” 4 ботийг тус тус хэвлэн гаргаж олны хүртээл болгожээ.
  • Хуучин ЗХУ-д хүргэгдэж, мөрдөгдөж, шийтгүүлсэн  230 гаруй монгол иргэдтэй холбоотой хэрэг материалыг хуулбарлан авчээ. 
  • Улс төрийн хилс хэргээр шийтгүүлж цагаатгагдсан хэлмэгдэгчдээс 50 орчим хүн амьд сэрүүн байна.