МАН-ын Шинэчлэлийн хорооноос Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах талаар хэвлэлийн бага хурал, бүх нийтийн санал асуулгыг  “Хэлмэгдэгсдийн хөшөө”-ний баруун талд байрлах “Ард түмний өргөө”-нд яг одоо зохион байгуулж байна.

Улс орны нийгэм эдийн засаг, улс төрийн нөхцөл байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх зорилгоор ард иргэдийнхээ дуу хоолойг сонсох аяныг улс орон даяар МАН-ын Шинэчлэлийн хорооноос зохион байгуулсан. Тэдний зүгээс Засгийн газрын тэргүүнийг алдаатай бодлогоо засч залруулан, иргэдийн амьжиргааг сайжруулах, эдийн засгийн хямралыг зогсоохыг шаардсан иргэдийн саналыг хүлээж аваагүй ба нийгэм эдийн засгийн байдлыг улам дордуулсан гэж үзэн ийнхүү хэвлэлийнхэнд мэдээлэл өгөхөөс гадна ард иргэдийнхээ санал асууж байна.

Өмнө нь Ерөнхий сайдтай хариуцлага тооцох асуудлыг шат дараалан тавьж байжээ. Тухайлбал 2013.08.30-ны өдөр ЗГ-ын алдаатай бодлого, Чингис бондын буруу зарцуулалт, иргэдийн амьдрал дордсон шалтгаанаар “Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах 12 зүйл бүхий шаардлагыг” 14 хоногийн хугацаатай хүргүүлсэн. Шаардлагын хариуг өгөөгүй учраас 2013.09.16-нд “МУ-ын Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах тухай” 3 зүйл заалт бүхий УИХ-ын тогтоолын төслийг бэлдэж, УИХ-ын дарга, гишүүдэд мөн гардуулжээ. Шаардлагын хариуг өгөөгүй, тогтоолын төслийг хэлэлцээгүй учраас ийнхүү тэмцлийн дараагийн хэлбэрт шилжиж байгаа нь энэ юм.

Тэдний зүгээс өгсөн мэдэгдэлдээ:

“Нэгдүгээрт бидний өмнө тавьсан шаардлагуудыг биелүүлэхийг Ерөнхий сайдаас нэхэж, УЛС ТӨРИЙН СУУЛТ зарлаж байна.

Хоёрдугаарт, бидний тэмцэл зөв эсэхийг ард иргэдээсээ асууж, бидний тэмцэлд нэгдэхийг уриалж, ГАРЫН ҮСЭГ ЦУГЛУУЛАХ үйл ажиллагаа эхлүүлж байна.

Гуравдугаарт, улс орны нийгэм, эдийн засгийн байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх зорилгоор иргэдийн дунд САНАЛ АСУУЛГА явуулж байна. Түүвэр судалгааг 2014 оны 09-р сарын 24-ний өдрөөс эхлэн нийслэл хот болон Баян-Өлгий, Орхон, Булган, Дорноговь, Дорнод зэрэг аймгийн 1500 орчим иргэн саналаа өгөөд байна. Санал асуулга үргэлжилж байна. УЛС ТӨРИЙН СУУЛТ хийж буй энэ газарт иргэдээс САНАЛ АСУУЛГА авч, ГАРЫН ҮСЭГ ЦУГЛУУЛАХ үйл ажиллагаа явуулж, үр дүнд нь үндэслэсэн ШААРДЛАГЫГ УИХ-ын намрын чуулганы нээлтийн өдөр зохих хүмүүст гардуулан өгөх болно. ШААРДЛАГЫГ хүлээж аваагүй тохиолдолд тэмцлийн дараагийн хэлбэрт шилжих болно” гэлээ.

10720972_804250559596087_943031224_n10720916_804248602929616_683790808_n10719425_804251006262709_1735535080_n10717913_804245172929959_571297657_n10717704_804248616262948_1270854833_n10717482_804250826262727_1214910333_n10714800_804241016263708_2026930144_n10711355_804248569596286_881016363_n10707955_804241046263705_306437598_n10707888_804250699596073_378749624_n10668789_804250649596078_74144092_n10708321_804254709595672_1894297505_n10716019_804254792928997_424092783_n10719004_804254729595670_866737224_n