Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулган хуралдана. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэх юм байна. 

  1. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2014 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 05 дугаар дүгнэлт:

       - Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ш.ЦОГТОО танилцуулна;

       -Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн О.БААСАНХҮҮ танилцуулна.

  2. “Хүчээр алга болгохоос бүх хүнийг хамгаалах тухай олон улсын конвенц”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2014.07.08-ны өдөр өргөн мэдүүлсэн/:

        - Хууль санаачлагчийн илтгэлийг Хууль зүйн сайд Х.ТЭМҮҮЖИН танилцуулна;

     3. Монгол Улсын Засгийн газар, Бельгийн Вант Улсын Засгийн газрын хооронд 2014 оны 06 дугаар сарын 12-ны
        өдөр байгуулсан “Баруун бүсийн оношилгоо, эмчилгээний төвийг бэхжүүлэх төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг
        соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2014.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн/:

                    - Хууль санаачлагчийн илтгэлийг Эдийн засгийн сайд Н.БАТБАЯР  танилцуулна;

         - Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг  Улсын Их Хурлын гишүүн  М.БАТЧИМЭГ танилцуулна.

4.Эмийн талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /эцсийн хэлэлцүүлэг/:

           - Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Д.САРАНГЭРЭЛ танилцуулна.

             5.Эрүүл мэндийн албан журмын даатгалын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар,
                2014.09.04-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

                      - Хууль санаачлагчийн илтгэлийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.ЭРДЭНЭ   танилцуулна;

              6.Зөвшөөрлийн тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд
                /хэлэлцэх эсэх/:

                      - Хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын  дарга Ч.САЙХАНБИЛЭГ танилцуулна;

                     - Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.ДЭМБЭРЭЛ танилцуулна.

                 7.Зээлийн батлан даалтын сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах
                    тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/;

- Хууль санаачлагчийн илтгэлийг Сангийн сайд Ч.УЛААН танилцуулна;

- Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их гишүүн Л.ЭНХ-АМГАЛАН танилцуулна.

8.Гаалийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2014.09.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, гаалийн нутаг дэвсгэрт түр хугацаагаар байршуулсан барааг буцаан гаргах хугацааг шинэчлэн тогтоох тухай, хэлэлцэх эсэх/.

- Хууль санаачлагчийн илтгэлийг Зам, тээврийн сайд А.ГАНСҮХ танилцуулна;

-Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.ЭРДЭНЭБАТ танилцуулна.

9.Галын аюулгүй байдлын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх/:

- Хууль санаачлагчийн илтгэлийг Шадар сайд Д.ТЭРБИШДАГВА танилцуулна;

- Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.ЛҮНДЭЭЖАНЦАН танилцуулна.

10.Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх/:

- Хууль санаачлагчийн илтгэлийг Хууль зүйн сайд Х.ТЭМҮҮЖИН танилцуулна;

- Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.БАТЗАНДАН танилцуулна.

11.Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх/:

- Хууль санаачлагчийн илтгэлийг Хууль зүйн сайд Х.ТЭМҮҮЖИН танилцуулна;

- Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.ЛҮНДЭЭЖАНЦАН танилцуулна.

12.Номын сангийн тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/:

- Хууль санаачлагчийн илтгэлийг Соёлын сайд Ц.ОЮУНГЭРЭЛ танилцуулна;

- Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлынгишүүн Д.САРАНГЭРЭЛ танилцуулна.