Өнгөрсөн баасан гарагт энэ жилийн хамгийн сайн өдөр тохиосон тул хурим найр ихтэй байлаа. Монголын Маркетинг Менежментийн Хүрээлэнгээс зохион байгуулдаг “Next Generation-2014” наадмын шилдгүүд эл өдөр Баянгол ресторанд чуулсан юм. “Next Generation-2014” Бизнес форумын шилдгүүд хамтарч, Монголд анх удаа зар сурталчилгааны нэгдсэн кампанит ажлыг өрнүүлж буйгаараа онцлогтой. “Хар сарнай” хамтлагийн ахлагч С.Амармандах аливаа арга хэмжээнд ая дуугаа өргөдөг бол энэ удаа үндэсний бизнесменүүдэд тайзан дээрээс шагнал гардуулсан нь сонин байлаа. Сүүлийн үед “Хар сарнай” хамтлагийн ахлагч Амараагийн бизнес тун амжилттай яваа билээ. Донжтой хувцасласан Амараатай зургаа даруулахаар урт дараалал үүсгэсэн бизнесменүүд түүний үнэнч фен гэдгээ илтгэсэн.