АН, МАХН хоёр хамтран ажиллах гэрээнд өнгөрсөн амралтын өдөр гарын үсэг зурсан. Уг хамтын ажиллагааны гэрээ 2024 он хүртэл хүчин төгөлдөр байхаар батлагдсан.

Тэгвэл энэ өдрүүдэд АН, МАХН хооронд байгуулсан гэрээ улс төрд жинэхэнэ халуун сэдэв болоод байна. Өөрөөр хэлбэл АН гишүүд МАН шахалт шаардлагаар биш Н.Энхбаяртай байгуулсан гэрээнээс болж Ерөнхий сайд Н.Алтанхуягийг намын дарга байх уу? үгүй юу? гэдгийг ч хүртэл ярьж эхэллээ. Даргынхаа байгуулсан гэрээг АН –ын олон гишүүд эсэргүүцэж мэдэгдэл гаргаад байна. Одоо бүр тус намын шат шатны байгууллагууд хурлаараа гэрээний тухай авч хэлэлцэн эсэргүүцэх шийдвэр гаргажээ. Энэ бол АН –д сүүлийн хоёр жилд үзэгдэж харагдаагүй зөрчилийг авч ирж, лидерүүд нь "хөнжилдөө жийлцэж" эхлэв.


Э.Бат – Үүл: “Авилгачтай тэмцэнэ гэж хэлчихээд авилгачтай гэрээ байгуулдаг нь ямар учиртай юм. Энэхүү гэрээ хууль бус гэж үзэж байна. АН-ын ҮЗХ-ны гүйцэтгэх зөвлөл хуралдаагүй. Нийслэлийн АН-ын хорооноос шийдвэрийг зөвшөөрөхгүй байна. Энэ талаар нийслэлийн АН-ын хороо хуралдаж, хууль бус гэрээний талаар шүүхэд хандах болно. Гэрээний хамгийн гол аюул нь энэхүү гэрээ нь гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно гээд заачихсан байгаа. Намын даргын хувьд ичсэн хүн хүн ална гэдэг болж байна. Ийм гэрээг байгуулахын тулд нийслэлийн Ардчилсан намын даргатай зөвлөх ёстой. Надтай бол юу ч яриагүй. АН –ын дарга Н.Алтанхуяг сүүлийн үед эрх мэдлээ хадгалж үлдэхийн тулд увайгүй үйлдлийг их хийж байна. АН-ын гишүүд дэмжигчид битгий хэл жирийн хүний ч ой санаанд багтамгүй үйлдлийг ихээр хийх боллоо.Н.Алтанхуяг Ерөнхий сайдын албан тушаалаа авч үлдэхийн тулд долоон сайдыг золиосолсон. Одоо АН-ыг улс төрийн золиос  болгож байна. Намынхнаас хэнтэй нь ч яриагүй, хувийн шийдвэр гаргаж МАХН -тай гэрээ байгууллаа. Гэтэл Н.Алтанхуягт ийм эрх байхгүй. Энэ гэрээнд АН-д ноцтой хохирол учруулах гурван заалт байгаа. Гэрээний 3, 9, 14 дүгээр зүйл нь манай намд ноцтой хохирол учруулна. Тиймээс нийслэлийн АН-ын хороо энэ асуудлаар хуралдах болно” гэв.

ce7d64_B0Xm1lACMAA1dPD_x678

Өвөрхангай аймгийн МоАХ ч гэсэн зүгээр суусангүй. АН доторх нэлээд олон гишүүд дэмжигчидтэй фракц МоАХ хүртэл уг гэрээг эсэргүүцэж Өвөрхангай аймгаас намын даргадаа мэдэлдэл хүргүүлсэн юм. Уг мэдэгдэлд мөн л адил “Гэрээг байгуулсаныг гайхаж цочирдон, хүлээж авлаа. “Авилгалын загалмайлсан эцэг” гэгддэг нэрээрээ алдартай Н.Энхбаяртай 2024 он хүртэл хамтран ажиллах гэрээ байгуулсныг МоАХ –ны гишүүд дэмжигчид ардчиллалын төлөө саналаа өгдөг мянга мянган хүмүүсийн итгэлийг хөсөрдүүлсэн хэрэг гэж үзэж байна” гэжээ.

Багш.
Мөн Өвөрхангай аймгийн АН –ын хороо энэ гэрээг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн. Өвөрхангайчууд намын үндсэн дүрмийн чухал заалтуудыг зөрчсөн гэж үзсэн учраас намын даргадаа мэдэгдэл хүргүүлжээ.B0XnPq5CEAAgVGO

Дархан – Уул аймгийн АН ч гэсэн намын даргаасаа эсрэг байр суурьтай байгаа илэрхийлж намын удирдлагууддаа эсэргүүцлийн мэдэгдэл хүргүүллээ. Ингээд АН –ын шат шатны байгууллагууд Н.Алтанхуягийн хийсэн үйлдлийг буруу хэмээн дүгнэж байна.

54879
 

       Харин Н.Алтанхуяг өөрөө хэлэхдээ “2012 оны УИХ -ын сонгуулийн дараа АН олонхи болоогүй. Гэхдээ олуулаа болсон. Монгол Улсад өнөөдрийн мөрдөж байгаа хуулиар бол олонхиороо засаг байгуулдаг. Тийм учраас АН –ын  Үндэсний зөвлөлдөх хороогоо хуралдуулж, бусад намуудын саналыг сонсож ярилцаад, МАХН-МҮАН хоёрын байгуулсан “Шударга ёс” эвсэлтэй хамтарч ажиллах, хоёрдугаарт ИЗНН-тай хамтарч ажиллах шийдвэр гаргасан. Би энэ зүйлийг л үргэлжлүүлэн цаашид хамтарч ажиллахаар гэрээ хийсэн” гэж хэлсэн.

   Өчигдөр үдээс хойш УИХ –ын байгын хороод хуралдах байсан ч АН –ын бүлэг энэ асуудлаар шуурхай хуралдаан зарлаж хаалттай хуралдсан. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар АН –ын дарга Н.Алтанхуягийг маш их зэмлэж, хатуухан сануулсан гэнэ. АН –ын гишүүдийн үзэж буйгаар АН –ын дарга бүрэн бус гэрээг байгуулжээ. Энэ гэрээг ҮЗХ –оор дахин авч үзэх ёстой. Мөн ингэж эрх мэдлээ хэтрүүлж, дур мэдэн гэрээ хийсэн намын удирдлагуудтайгаа хариуцлага тооцох ёстой гэжээ. Харин Алтанхуяг өөрийн байр сууриа хамгаалж "Засаг төрийг тогтвортой байгуулахын тулд 2012 онд Шинэчлэлийн засгийн газрыг байгуулахдаа нэр бүхий намуудтай тохиролцсон гэрээгээ баталгаажуулсан" хэмээн тас гүрүүсэн сурагтай. Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар УИХ дарга З.Энхболд Х.Баттулга, Ж.Батзандан, М.Батчимэг, М.Зоригт нарын нэлээд олон гишүүд Н.Алтанхуягийг цаашдаа намын дарга, Ерөнхий сайд байх асуудлыг МАН –ын шахалтаар биш өөрсдийнхөө шаардлагаар авч хэлэлцэх нь зүйтэй гэсэн санааг дэвшүүлсэн байна. Ийнхүү МАН –ын олон удаагийн дайралт давшилтанд ажралгүйгээр тэсч үлдсэн Н.Алтанхуягийн засгийн газар дотоодын партизануудынхаа "бослогод дарагдаж" мэдэхээр улс төрийн эгзэгтэй нөхцөл байдал үүслээ. Гэвч Н.Алтанхуяг аливаа дайралт шахалтыг улс төрийн уран арга мэхээр тойрч чаддаг чадварлаг улстөрч. Үүний тодхон жишээ бол Засгийн газрын бүтцийн өөрчлөлт. Засгийг огцруулах гэсэн МАН –ын улайрлыг бүтцийн өөрчлөлтөөр хөнгөхөн даван гарсан. Харин энэ удаагийн нөхцөл байдлыг тэр улс төрчийнхөө уран арга ухаанаар шийдэх үү? эсвэл Н.Энхбаяртай байгуулсан гэрээнээс болж цагаан тугаа өргөх үү? гэдгийг ойрын өдрүүдэд болох улс төрийн амьдрал харуулна.