Ардчилал, Шударга ёс, Монголын Залуучуудын холбоон/АШЁМЗХ/-ноос энэ амралтын өдрөөр буюу 11 дүгээр сарын 1-нд өглөөний 09 цагаас Онцгой байдлын Ерөнхий газрын харъяа Аврагч спорт хороонд аймаг, нийслэлийн залуучуудын хооронд сагсан бөмбөг, ширээний теннис, шатарын тэмцээнийг зохион байгуулахаар боллоо. Уг спорт өдөрлөгийн нээлт 11 цагаас болох аж. Нийтдээ хот хөдөөгийн эрэгтэй, эмэгтэй багаас бүрдсэн 300 орчим тамирчид энэ удаагийн спорт өдөрлөгт хамрагдахаар урьдчилсан мэдүүлгээ өгөөд байна. Энэ арга хэмжээг цаашид жил бүр уламжлал болгон явуулахаар төлөвлөсөн байна. Хот хөдөөгийн ялгаа зааг газар авлаа гэж ярих болсон энэ цаг үед хот хөдөөгийн залуусыг нэгтгэсэн энэ мэт спорт өдөрлөгүүд олноор зохион байгуулагдах нь чухал гэдгийг АШЁМЗХ-ны тэргүүн О.Буяннэмэх хэлж байна. Мөн тэрээр энэхүү арга хэмжээгээр дамжуулан залуусыг спиртлэг бус спортлог байхыг уриалж байгаа юм байна.