Би оюутан байхдаа ганц сайн найзтай гэж өөрийгөө бодож түүнд бүхий л зүйлээ ярьдаг байсан юм. Гэтэл тэр нэг л өдөр надаас урвасан. Манай ээж өмнө нь намайг найз залуутай болоход миний охин тэр эмэгтэй найзаасаа салсан нь дээр байх аа нэг их итгээд байх хэрэггүй гэж хэлж байсан тэр үед би та одоо юун сонин юм яриад байгаа юм. Арван жилээсээ найзласан бид 2 чинь гээд уурлаад өнгөрч байсан. Гэтэл тэр найз маань надтай найз найз гүйж байгаад миний найз залууг нөхрөө болгоод хүүхдийн гаргаад өгчихсөн. 

Одоо эргээд бодож байхад ээжийн минь хэлсэн үнэн байжээ гэж бодож харамсах үе гардаг л  юм. Тэр залуудаа би одоо болтол хайртай тэрнийг надаас явснаас хойш би нэг ч хүнтэй үерхээгүй. Тэр 2 одоо 2 хүүхэдтэй. Би гэж хүн 30 хүрчихээд ганцаараа л явна. Магадгүй тэр залууг надад бурханаас явуулсан ч миний найзад илүү хэрэгтэй байсан бололтой. Өнөөдөр түүний минь төрсөн өдөр анх хамтдаа тэмдэглэдэг байсан болохоор энэ өдөр болгон түүнийгээ маш их санаж, гуниглаж ганцаарддаг.