Монголын Залуучуудын Холбооны  дэргэдэх Улаанбаатар хот дах Хэнтий  аймгийн Залуучуудын Холбоо “Авьяаслаг Хэнтийчүүд” урлагийн анхдугаар их наадмыг амжилттай зохион байгуулж, шилдгүүдээ тодрууллаа.

Урлагийн салбарт хүч сорьж  буй залуучуудыгаа дэмжих зорилгоор уг наадмыг зохион байгуулсан бөгөөд Өндөрхаан телевизийн анхны реалити шоу нэвтрүүлэг болж олон түмэнд хүрч байгаагаараа онцлог гэнэ. Улаанбаатар хот дахь Хэнтий аймгийн Залуучуудын Холбооноос "Залуусаа дэмжье" уриатайгаар зохион байгуулж буй "Авъяаслаг Хэнтийчүүд" наадмын 1-р шатанд 45 дуучин залуу, 12 бүжгийн хамтлаг, 26 мисс охид оролцсоноос Гала тоглолтонд 15 дуучин, 6 бүжгийн хамтлаг, 16 мисс охид шалгаран оролцсон юм. Эдгээр залуусаас шилдгийн шилдэг авьяастнууд өчигдөр тодорлоо. Уг наадмын миссийн төрөлд А.Сайхантамир тэргүүн миссийн титэм хүртсэн бол дууны төрөлд тэргүүн байрт Батноров сумын харьяат н.Алтаншагай, Бүжгийн төрөлд Мөнгөн долгио хамтлаг тэргүүллээ. “Авьяаслаг Хэнтийчүүд” наадамд амжилттай оролцсон залуусыг клип хийлгэх болон дуу бичүүлэх эрх зэрэг олон олон шагналаар шагнасан юм.