Нийгмийн ардчилал Жуниор клуб,  Нийгмийн ардчилал Монголын оюутаны холбоо, Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбооны дэргэдэх хороо, клубүүдийн удирдлагууд  өнөөдөр  Гадаад хэргийн дэд  сайд  Н. Оюундарьтай   ажил хэргийн уулзалт хийсэн байна.   Дэд сайд Н. Оюундарьтай хийсэн уулзалтаар  Гадаадад  сурч буй оюутан залуусын эрх ашгийг хамгаалах, гадаадын оюутны холбоо, залуучуудын байгууллагтай  хамтран ажиллах, оюутан залуусыг гадаадын их дээд сургуульд суралцах  боломжийг шинэ түвшинд, илүү нээлттэй болгох зэрэг асуудлаар ярилцаж, цаашид хамртан ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.  Дэд сайд  Н. Оюундарь залуучуудаа  дэмжин бүхий л талаар хамтран ажиллахад нээлттэй байна гэдгээ ч хэлсэн байна.