Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын холбоо  үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өөрийн гэсэн  0,5 га газартай болсон билээ. Энэ газраа  “НАМЗХ ТӨГӨЛ” нэрээр цаашид нэрлэн  Монголын залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх таатай орчин бүрдүүлэхээр зорин ажиллаж байгаа аж. Тухайлбал НАМЗХ нь Төгөлдөө   “Найзуудын тангарга”-ын хөшөө босгож, “Уулын мэргэжлийн хана” зэргийг барьж байгуулахаар төсөл төлөвлөгөө боловсруулан ажиллаж эхэлсэн. Мөн гудамж, зам барих, гэрэлтүүлэг, ногоон байгууламж цэцэрлэгжүүлэлтийн ажил хийхээр болсон юм. Иймд НАМЗХолбооноос нийт гишүүд, залуучуудаа “НАМЗХ ТӨГӨЛ” –ийн тохижилтонд хувь нэмрээ оруулахыг уриалж “1 гишүүн 1000 төгрөг” аяныг эхлүүллээ.  Аяны хүрээнд нийт гишүүд, дэмжигчидээ НАМЗХ-ны албан ёсны данс болох ХАСБАНКНЫ 5000280993 тоот дансруу 1000 төгрөгөө хийж  төгөлөө дэмжихийг уриалж байна.  Уг аян нь  2015 оны 04-р сарын 01-ний өдөр хүртэл үргэлжлэх юм байна.  Аяны хүрээнд цугласан мөнгийг “НАМЗХ ТӨГӨЛ”-ийн тохижолтонд бүрэн зарцуулж, гишүүддээ тайлагнах юм байна. Мөн дэмжсэн бүх гишүүдийн нэрсийг “НАМЗХ ТӨГӨЛ”-д байршуулж, суулгасан мод бут бүрийг эзэнжүүлж хариуцлагатай ажиллах болно хэмээн аяныг зохион байгуулагчид хэллээ.