MCS групп нь “Mobicom” корпорацийн 40 хувийг эзэмшдэг “Newcom” компаниас хувийг нь худалдаж авчээ. “Newcom” компани нь 1996 оны 3 сарын 18-нд Японы “Sumimoto”, “KDDI” корпорациудтай хамтран Монгол Улсад анх удаа үүрэн телефон холбооны оператор “Mobicom” корпорацийг байгуулсан юм.

Монгол Улсын үүрэн телефон хэрэглэгчдийн 39.5 хувь нь “Mobicom”, 35.5 хувь нь “Unitel”-ийн хэрэглэгч байдаг. MCS групп нь хоёр дахь том оператор компани “Unitel”-ийг эзэмшдэг бөгөөд “Mobicom”-ийг худалдаж авснаар үүрэн телефон холбооны зах зээлд монополь компани болж байна.

Гадаадын улс орнуудын шударга өрсөлдөөний хуульд тухайн салбартаа нэг, хоёрт бичигдэх хэмжээний тэргүүлэгч компаниуд бие биеэ худалдаж авах ажиллагаа явагддаггүй байна. Өөрөөр хэлбэл, энэ нь зах зээлд монополь үүсэхээс сэргийлдэг.

Гэтэл MCS-ийн хувьд “Mobicom”-ийг худалдаж авснаар Монголын харилцаа холбооны зах зээлийн 75 хувийг эзэлж, монополь тогтоож байна.