Монгол ардын намаас зохион байгуулдаг “Ардын индэр” уулзалт тусгаар тогтнолын ордноо болж байна. Уг уулзалтанд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ж.Эрдэнэбат, Хөдөлмөрийн сайд С.Чинзориг нар оролцлоо. 

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат: "Улс орны том эрх ашгийн төлөө засгийн газартай хамтарч ажиллаж байгаа. 2012 онд засгийн газрыг хүлээлгэж өгөхөд шинэчлэлийн засгийн газарт 2.8 тэрбум ам.долларын гадаад бонд гаргасан. Энэ нь Оросын холбооноос худалдаж авсан их өрийн гуравны нэгтэй тэнцэх хэмжээний их мөнгө. Гэтэл энэ мөнгөөр юу хийж чадсан бэ гэдгийг эргэж харах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, энэ хоёр жилд монгол улсын нэгдсэн төсвийн орлого нь 1 их наяд төгрөгөөр дараалан тасарсан. Улсын нэгдсэн төсөв, Чингис бонд, Хөгжлийн банкны зээл, Самурай бонд зэрэг таван төсөвтэй байж УИХ-ын хуралдаанаас гадуур хараа хяналтгүй маш их хэмжээний мөнгийг зарлагдсан. Тийм учраас энэ байдлыг таслан зогсоох ёстой. Энэ их хурлаар хараа хяналтгүй цацагдаж байгаа мөнгийг хяналтанд оруулж ирэх хэрэгтэй гэж төсвийн тодотгол хийх үеэр хэлсэн. 2012 онд жилд 4 тэрбум 407 сая ам,долларыг гадаадын хөрөнгө оруулалт хийж байсан. Өнгөрсөн хоёр жилийн хооронд 826 сая буюу 5.2 дахин буурсан эдийн засгийн хөрөнгө оруулттай засгийн газарт орж ажилласан гэдгээ тодотгож хэлэх нь зүйтэй. Гадаад валютын албан нөөц хоёр жилийн дотор 2.5 тэрбум ам.доллараар буюу 2.6 дахин буурч 1.6 тэрбумд хүрсэн. Ийм хүнд үед МАН засагтай хамтарсан гэдгийг ойлгох хэрэгтэй" гэлээ. 

Мөн Засгийн газарт биднийг хамтрахад гурван зарчимыг баримталсан үүний нэг нь төрийг данхайлгахгүй байх. Үүнд, яамдын тоог 15 дээш нэмэхгүй байя. Сайд нарын тоог 16-аас илүү нэмэхгүй, дэд сайд нарыг мөн нэмэгүй гэсэн зарчмын саналыг гаргасан. Харамсалтай нь бидэнтэй хамтарч байгаа улстөрийн хүчин эсрэгээрээ бүгдийг нэмнэ гэсээр байгаад 19 сайдтай боллоо. Монгол улсын олон хууль тогтоомжийг зөрчин өрийн таазыг 58.3 хувьд хүргэчихсэн байна. Дагаж мөрдөх журмын өөрчлөөд өрийн таазыг 40 хувийг үе шаттайгаар буулгахгүй бол улс орон болохгүй байна гэдгийг ярьсан. Гэтэл ардын намын оролцоогүйгээр ийм хувьд хүрчихлээ. Харин сүүлийн 20 хувьд ДНБ-нийг нэмэгдүүлнэ гэсэн асуудал оруулж ирсэн. Өрийн таазыг нэмэх зарчим баримтлахгүй. Улс орноо өрөнд оруул өтөнд бариулах нь байж болохгүй зүйл учраас үүний эсрэг бид хатуу зогсоно. Түүнчлэн давхар дээлийг тайлья гэдгийг асуудлыг өнгөрсөн хавраас эхэлж ярьсан. Бид бүхэн үндсэн чиг үүргийн дөрвөн яам байгаль орчин, сангийн яам, гадаад харилцаа, хууль зүйн сайдууд давхар дээлтэй байж болно харин бусдыг нь гаднаас томилоно гэсэн байр суурьтай байсан. Энэ зарчмаа барьсан байгаа. Ардчилсан нам, Ардын нам шидлийн засгийн газарт хамтрахдаа санамж бичигт гэрээ байгуулсан. Энэ гэрээн дээр дагаж мөрдөх хэд хэдэн зүйл заалт бий. Жишээлбэл, хямралаас гарах засгийн газрын хөтөлбөрийг хамтран боловсруулж хямралыг даван туулна гэж зүйлийг тусгасан. Харамсалтай нь Ардчилсан намыг бүлэг хямралаас гарах төлөвлөгөөг хэлэлцэх үед ийм хөтөлбөр хэрэггүй. ЭЗЭН-100 хөтөлбөрөөрөө явья гэдэг саналыг өчигдөр гаргасан байна. Энэ бол туйлын харамсалтай юм. Өмнөх засгийн газар нь энэ хөтөлбөрөө хэрэгжүүлж чадахгүй огцорсон. Гэтэл огцорсон засгийн хэрэгжүүлж байсан хөтөлбөрийг шинэ засаг хэрэгжүүлж явна гэдэг нь олон улсын жишигт байгаагүй үйл ажиллагаа болно гэж бид ойлгож байна. Тийм учраас эдийн засгийн хямралаас гарах хөтөлбөрийн саналуудаа ардын нам өгсөн байгаа. Энэ төлөвлөгөөг баримталж ажиллах зарчмыг барьж ажиллана. Шийдлийн засгийн газарт орчихлоо гээд амаа үдүүлэхгүй ээ хэмээн онцолсон юм. 

Энэхүү уулзалтын үеэр 2014 онд 16,6 мянган иргэн 17,8 тэрбум төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмж авч, 2012 оныхоос тэтгэмж авагчдын тоо 56 хувиар, тэтгэмжид зарцуулсан хөрөнгийн хэмжээ 2,4 дахин нэмэгдсэн байна. Алтанхуягийн Засгийн газраас “Үнэ тогтворжуулах хөтөлбөр” нэрээр Монгол банктай хамтран 3,0 их наяд төгрөгийг цөөн хэдэн компанид маш бага хүүтэй олгосон боловч үр дүн нь гарсангүй. Харин ч эсрэгээр, хөтөлбөр хэрэгжих хугацаанд орон сууцны 1м2-ын үнэ 2,1 дахин, Аптан тарианы 1-р гурилын үнэ 43,6 хувиар, “Атар” талхны үнэ 61,8 хувиар, үхрийн нэг килограмм ястай махны үнэ 5,3 хувиар, 1л сүүний үнэ 50,5 хувиар, АИ-92 автобензины 1 литрийн үнэ 5,7 хувиар тус тус нэмэгдсэн бөгөөд иргэдэд оногдох зүйл байсангүй. Сүүлийн 2 жилд хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнийн өсөлтөд иргэд 550,0 гаруй тэрбум төгрөг илүү төлсөн тооцоо гарсан гэдгийг ч мөн танилцуулав.