Би гадаад руу оргон зайлаагүй. Эрдэм сурч байна. Удахгүй очиж өөрийгөө буруугүй гэдгийг нотолно гэж  алдарт захидал бичин илгээж байсан Г.Дэнзэн өнөөдрийг хүртэл алга.

Харин түүнийг иртэл Эрдэнэ Тавантолгой компанийн захирал Я.Батсуурь хоригдох нь гэсэн таамаг тодорхой болж байх шиг байна.

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүргэн Г.Дэнзэнг гадаадаас ирэх хүртэл батлан даалтад гаргахгүй байж магадгүй байна. “Эрдэнэс Тавантолгой”-н захирал Я.Батсуурь нь Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хамаатны “Говь повер” компанид 4.5 тэрбум төгрөг, гадаадын хөрөнгө оруулалттай компанид 86 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх тоног төхөөрөмж сонгон шалгаруулалтгүй шилжүүлсэн, хувийн компаниудаар ажил гүйцэтгүүлчихээд төлбөрийг нь өгөлгүй завшсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр шалгаж эхэлсэн гэсэн мэдээлэл байгаа юм.

Тэгэхээр хүргэн Г.Дэнзэн эх орондоо ирж Я.Батсуурийг хорихоос чөлөөлөх сэтгэл, зүрх зориг байгаа гэдэгт эргэлзэж байна. Нэгэнт гадагшаа гараад явчихсан хүн эргэн ирж буруугаа хүлээх юу л бол.