Энэ оны тавдугаар сарын 1-нээс төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэхээр болжээ. Ингэхдээ Боловсрол, эрүүл мэнд, соёл урлаг, үйлчилгээний салбарт хамаарагддаг албан хаагчдын цалинг нэг ижил мөнгөн дүнгээр нэмэгдүүлэх юм байна. 2015 оны төсөвт цалин тэтгэврийг нэмэх зорилгоор 130 тэрбумыг суулгасан.

Харин Төрийн тусгай албан хаагчдын цалинг долдугаар сарын 1-нээс, Төрийн удирдах албаны ажилтнуудын цалинг аравдугаар сарын 1-нээс нэмэгдүүлэхээр боллоо. Уг шийдвэрийг Хөдөлмөр нийгмийн зөрчлийн гурван талт хэлэлцээрээр баталжээ. Төрийн албан хаагчдын дундаж цалин 570 мянган төгрөг байгаа бол цалинг нэмснээр 630 мянган төгрөг болох аж.