1757 онд Хотохойдын Шадар ноён Чингүнжавыг баривчлан дөнгөлж Бээжинд хүргээд 81 зоосны нүхээр тамлаж алсан юм. Манжийн цэрэгүүд Монголын тусгаар тогтнолын төлөө цогтой тэмцэгч дайчин баатар Чинггүнжаб ноёныг хүнд төмрөөр давхар гинжилж, гурван давхар төмөр торон дотор хийгээд тэмээн тэргээр Манж Чин гүрний нийслэл Бээжин хотод хүргэсэн юм.

Хотохойдын шадар ноён Чинггүнжаб хэдийгээр дайсны их цэргийн илдэн дор ялагдсан боловч хатан зориг мохсонгүй, Монголын тусгаар тогтнолын төлөө тэмцэж чадсандаа бахдаж байлаа. Манжийн нийслэлийг зорьсон төмөр тэрэгний бул чиграх чимээнд тэртээ алсран холдох монгол нутагаа ширтэн сүүлчийн удаа харж буйдаа гуниглан явсан Чинггүнжаб ноён өөрийн үйл хэргийн үнэн мөнийг үр хойчдоо даатгаад өр зүрхэндээ Монгол нутгаа тээгээд одсон юм.

Манж нар монгол ноён Чинггүнжабыг их хатун, бага хатун, хоёр хөбэгүн, 80 гаруй настай ээж, дүү нарынх нь хамт Бээжин хотод аваачиж ихэд тарчилган зовоож байгаад үхэр жилийн үйрү сард (1757 оны 3-р сарын 11-ны өдөр) хоёр хөбэгүнийх нь хамт эхийнх нь нүдэн дээр Чинггүнжаб ноёны дөрвөн мөчийг нь тэлж модон илжигэнд хадаад, гал дээр улайсгасан 81 ширхэг зоосны нүхээр сүбэлэн шахаж, дараагаар нь амьдаар нь түүний өвчүүг нь хадаж, сүүлд нь түүний толгойг нь тас цавчиж хороосон юм.

Мөн түүний эхнэр, хүүхэд, ээж, дүү нарыг нь ч цаазлан хороож, 4 сартай хөбэгүнийг нь хайж олоод алсан байна. 
Түүний хөбэгүн Цэбээнсүрэн, Цэсүрэндоржи, Чиваанжав, бэрийг нь барьж гинжээр гинжилээд Бээжин хотноо бас хүргүүлэн авчираад толгойг нь тас цавчиж алсан юм. Гагцхүү таван настай хөбэгүн Бари гэгчийг нь Бүүбэй бэйлийн эхнэр Балжин хатуны дэргэд үлдээж, Бээжингийн монгол найман хошууны нутагт үүрд суулгахаар зарлиг буулгасан боловч тун удалгүй манжийн хаан, алуурчиныг нууцаар явуулж Бари хөбэгүнийг нь сэм хорлож алуулсан байна. Наян нэгэн ширхэг дундаа нүхтэй нангиад зоосыг улайсгаж хүний биен дээр түлэгдэж ортол тавина. Хүний арьс биен дээр нааж түлэгдэн хөхөгдөн гарсан арьсыг нь огтолж авдаг хамагийн дээд эрүү шүүлт юм. “Чинггүнжаб ноёныг наян нэгэн зоосны нүхээр шибэж сүвлэн алсан учраас Манжийн хааны хатунаас эрээн цоохор хүүхэд мэндэлж, түүний хоолойг огтолж алсан учраас манжийн хааны хатунаас хоолой дээрээ сорбитой хүүхэд гарсан” тухай домог яриа ард түмэний дунд тархаж байлаа.

Нийтлэл бичсэн: БОДОНГУУД М.ДӨШ