Сүүлийн жилүүдэд манай улсад урд хөрш Хятадаас их хэмжээний ажилчид орж ирж байгаа нь олон хүний бухимдал хүргэж байгаа. Эдгээр ажилчид оруулж ирэхэд ямархуу яриа болдогийг Хөх Монгол бүлгэмийн гишүүд илрүүлжээ.

Тэд өөрсдөө хятад ажилчид авах хүсэлтэй байгаа мэтээр ярьж, энэ зүйлийг ил болгожээ. Харин хятад ажилчдыг Монголд оруулж ирэхийн тулд өвөр монгол зарим иргэд оролцох болжээ. Энэ хүний ярьснаар хөлсний ажилчдын асуудлыг хариуцан 3 сарын хугацаанд хууль сахиулах байгууллагыг аргална гэх мэтээр ярьжээ.

Ямар ч байсан хятад ажилчин оруулж ирэх сүлжээ бий болоод байгаа бөгөөд энэ тал дээр холбогдох байгууллага анхаарлаа хандуулах хэрэгтэй болов уу.