Сайн байцгаана уу та бүхэн надад хуулийн мэдлэгээ хуваалцана гэж итгэж байна. Би эхнэрээсээ салж байгаа юм. Тэгээд шүүхэд өргөдлөө өгсөн хүлээж багйаа гэтэл одоо болтол шүүх хурлын товыг гаргаж надад мэдэгдээгүй байна. Яагаад салж байгаа вэ гэхээр манай эхнэр өөр хүнтэй суусан. Гэхдээ бид 2 үүнээс өмнө салж тусдаа байсан харин гэрлэлтийн баталгаагаа салгуулаагүй юм. Тэгсэн одоо үүнийгээ салгуулья гээд шүүхээр орох алхамыг сонгосон. Ингэж салж байгаа  юмчинь би хүүхдээ өөр дээрээ авья гэхэд өгөхгүй гэхийн. би өөрийнхөө зүгээс судлахад хэн тэжээх чадвартайд нь бас хүүхэд хэнийг нь дагах хүсэлтэй байгаагаа дагадаг юм байна. Ээж нь надад өгөхгүй гээд байгаа гэтэл тэр ажилгүй нөхөр нь архи уудаг гар байдагийн. ингэхлээр би авч чадах уу?

Хүмүүсээс асуухаар янз янз хэлэхийн хүүхдийг 18 нас хүртэл нь ээж дээр нь байлгаж байгаад тэрний дараа хэнийг нь дагах вэ гэдэг шүүх хурлаар орж шийддэг гэхийн.