Би өөрийнхөө амьдралд болсон зүйлийн талаар бус харин дүүгийнхээ талаар бичихийг хүссэн юм. Бусад эмэгтэйчүүд мэдэж байхад хэрэгтэй бас амьдралдаа бодож явах хэрэгтэй. Юу болсон бэ гэвэл манай дүү охин одоогоос 3 жилийн өмнө нэг залуутай үерхэж эхэлсэн юм тэр залуу нь манай гэрээр орж гараад л сууна энэ тэрээ гээд л аав ээжтэй маань хүргэнсээд сүрхий байсан юм. Тэгсэн удалгүй дүү маань жирэмсэн болж бүл нэмэхээр боллоо. Гэдэс нь томрох тусам хүргэн дүүгийн ирэх нь багассаар төрөх өдөр нь болчихоод байхад бүүр сураг бараагүй алга болчихно тэр. Ингээд дүү маань нэг ёсондоо оюутан насандаа эцэггүй хүүхэд тэврээд үлдэх нь тэр. бид хэд яаж ийж байгаад хүүхдийн харсаар их сургуулийн төгсгөж аваад ажлын байран дээр гараад овоо явж байгаа. Харин саяхан хүргэн дүүгийн хамаатны хүүхэдтэй тааралдав. Би ч тэр хүүхдээс баахан юм сонсож авлаа. Тэр залуу манай дүүгээс салаад 2 хүүхэнтэй суусан гэхийм. суусан ч гэж дээ аав ээжийнхээ гэрт аваачиж танилцуулсан юм байх. Тэгээд нөгөө 2 нь жирэмслэхээр л орхиод байсан гэнэ. Хамгийн сүүлийнхтэйгээ саяхан хуримаа хийсэн байна. Ингээд нэг ёсондоо нэг эцгийн эцэггүй 3 хүүхэд монголд байна цаана чинь. Тэхээр тэр лойчсон эрийн цус нэг 3 нь хүүхэд битгий л хоорондоо суучихаж билээ дээ гэж бодох юм. Сайн таньж мэдээгүй байж ухайн тас гээд тэврэлдэж аваад жирэмслээд байхаар хамгаалалт сайн хэрэглэл дээ дүү нар минь.