Өчигдөр Казахстаны нийслэл Астана хотноо насанд хүрэгчдийн жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэлж, эрэгтэй 60, эмэгтэй 48 кг-ын жингийн барилдаан боллоо.

Г.Болдбаатар хүрэл медалийн төлөө Солонгосын бөх Ким Вон Жинтэй барилдаж, юүко үнэлгээгээр ялагдсанаар шагналт тавдугаар байрт шалгарлаа.

Ингэснээр 60 кг-д барилдсан Ц.Цогтбаатар, Г.Болдбаатар хоёр хоёулаа Ким Вон Жинд ялагдаж, тэмцээнээ дуусгалаа. Тэмцээний эхний өдрийн байдлаар зохион байгуулагч орон болох Казахстанчууд 1 алт, 1 мөнгөн медальтайгаар багийн дүнгээр тэргүүлж, Аргентин нэг алттай удаалж, Япон нэг мөнгө, хоёр хүрэлтэй гуравдугаар байрт бичигдэж байна.