Д.Сумъяа хүрэл медалийн төлөө Канадын жүдоч Катерин Бушемин-Пинардтай учраа таарсан. Хоёр жүдочийн хооронд ширүүн тэмцэл өрнөж, адил хоёр торгуультайгаар цагаа дуусгасан юм.

Нэмэлт цагт Д.Сумъяа өрсөлдөгчөөсөө илт давуу байж. дэлхийн аваргын хүрэл медаль хүртлээ. Д.Сумъяагийн хувьд энэ нь дэлхийн аваргаас хүртэж буй анхных нь медаль аж. Ийнхүү 2015 оны жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий анхны медалийг Доржсүрэнгийн Сумъяа хүртсэн. Тэгвэл эрэгтэйчүүдийн -73кг-д С.Ням-Очир эхний тойрогтоо хийлж хоёрдугаар тойрогт Африкийн аварга шалгаруулах тэмцээний шагналт V байрын эзэн Мозамбекийн Модеиро Эдсонтой оноолт таарсан. Гэвч түүний өрсөлдөгч дэвжээнд гарах боломжгүй болсон учир шууд III тойрогт барилдсан юм. III тойрогт Тажикистаны Кароматулло Хакимовтой барилдаж цэвэр ялсан.

Тэрээр хүрэл медалийн төлөө өнгөрсөн жилийн дэлхийн аваргын мөнгөн медальт БНАСАУ-ын жүдоч Хон Кук Кёнтай оноолт таарсан. С.Ням-Очир өрсөлдөгчөө юүко үнэлгээгээр ялж, эрэгтэйчүүдийн -73кг-ийн жингийн хүрэл медалийн болзол хангасан юм. Мөн хүрэл медалийн төлөө гарсан Г.Одбаяр БНСУ-ын тамирчин Ан-д ялагдсанаар тэмцээнээ дуусгаж байна.

http://dnn.mn