Казахстаны нийслэл Астана хотноо жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. Тэгвэл дөнгөж сая Олимпийн алт, мөнгөн медальт Н.Түвшинбаяр эхний тойрогтоо өнгөрсөн жилийн дэлхийн аваргын мөнгөн медальт Кубын Жозе Арментеростай барилдаж, юүко үнэлгээгээр яллаа.

Манай бөх даралт авсан ч 10 секундээс илүү дарж чадаагүй юм. Гэхдээ даралтаас авсан юүко үнэлгээ нь түүнд ялалт авчирлаа. Манай бөх хоёрдугаар тойрогт Сенигалын бөх Бабоукер Манетай барилдана.