Казахстаны Астана хотоо болж буй жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ өнөөдөр зургаа дахь өдрөө үргэлжилж байгаа билээ. Энэ өдөр эрэгтэйчүүдийн -100 кг-ын жинд Олимпийн аварга Н.Түвшинбаяр, эмэгтэйчүүдийн +78 кг-ын жинд О.Жавзмаа нар барилдаж байна.

Н.Түвшинбаяр эхний тойрогт дэлхийн аваргын мөнгөн медальт Кубын Жозе Арментеростой барилдаж, юүко үнэлгээгээр хожлоо. Манай бөх хоёрдугаар тойрогт Сенегалын Бабоукар Манетай барилдана. Энэ жинд 54 бөх хүч үзэж байгаа юм. 

Эмэгтэйчүүдийн +78кг-ийн жинд О.Жавзмаа эхний тойрогтоо хийлсэн бол хоёрдугаар тойрогтоо олимпийн аварга, дэлхийн хошой аварга Кубын жүдоч И.Ортизтой барилдсан ч дөрвөн торгууль авснаар хожигдов.