37 настай Ричард Ли Норрис  маскны ард маш олон жил нүүрээ нуун явжээ. Тэрээр 1997 онд бууны сум санаандгүй алдснаар нүүрний тал хэсгээ эрэмдэг болгосон байна.

Харин саяхан Мэрилэнд муж улсын эмнэлэгт нүүрний мэс засалд орсноор тэрээр шинэ төрхтэй болж, үүндээ ч сэтгэл хангалуун болжээ. Түүний шинэ нүүрний мэс засалд 150 гаруй эмч гар бие оролцжээ. Өвчтөнд шинээр эрүү, шүд, хэл, нүүрний булчингийн эд эс зэргийг шилжүүлэн суулгасан аж. Харин мэс заслын үр дүн маш сайн гарчээ.