Тулгар төрийн 2222 жилийн ой, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 92 жилийн ойн их баяр наадмын хурдан морьдын уралдааны шүдлэн насны морьд хэдхэн хоромын өмнө барианд орж ирлээ. Тэрээр Төв аймгийн Баян сумын уугуул Э.Анарын хээр магнайдаа тоосгүй өнгөллөө.

Аман хүзүүнд Дундговь аймгийн Хулд сумын уугуул  Ц.Ганхүүгийн хонгор халзан хонгор үрээ АХ-ын 91 жилдийн ойд мөн аман хүзүүнд хурдалсан билээ  , айргийн гуравт  Төв аймгийн Батсүмбэр сумын уугуул Лувсанбалдангийн Бат-Оргилын зээрд, айргийн дөрөвт Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын уугуул Данзандоржийн Одхүүгийн хээр, айргийн тавд  Төв аймгийн Лүн сумын харьяат Банзрагчын Билэгдэмбэрэлийн зээрд халзан тус тус хурдалж уяасан эзэн, унасан хүүхэд, хурсан олныг баярлууллаа.

Та бүхэн сайхан наадаарай...