"Шинэ үе" продакшны жүжигчин Ц.Ганбаяр буюу Ганбаа өнгөрөгч онд эхнэрээсээ салсан дуулиан нэлээдгүй шуугиан дэгдээсэн. Урлагийн тайзнаа олныг инээлгэж баясгадаг түүний хувийн амьдрал тийм ч дардан биш.

Залуу хүн алдаж онож л яваа байлгүй дээ гэж олон хүн хувийн амьдралын өнгийдөггүй гэдэг. Гэсэн хэдий ч олны танил хүний амьдрал олны өмнө дэлгээтэй байдаг бичигдээгүй хуультай. Баян амрагтай болж эхнэрээсээ салсан хэмээн бор шувуу ниссэн нь өдгөө ч намжаагүй байгаа гэхэд болно. Тэгвэл түүний ээлжит амрагаар "Тансаг мода" агентлагийн захирал Б.Уянга тодорсон гэнэ үү. Саяханаас энэ бор шувуу эрчтэй нисэх боллоо.

Д.Ана