МУГЖ И.Одончимэгийг танихгүй хүн тун ховор. Бүтээсэн дүр, өөрийнхөө авьяасаар Монголын тайз, дэлгэцийн урлагийг чимж яваа гайхалтай жүжигчин. "Би залуу насаа урлагтаа зольсон" хэмээсэн удаатай. Урлагт эргэлт буцалтгүй орсон бол гарах боломжгүй болдог жамтай. Өөрийн амьдралын бүхий л цагаа урлагт шингээж, зарцуулдаг гэдгийг жүжигчин хүнээс өөр бусад нь амар ойлгодоггүй.

Хүнийг таньж мэдсэний үндсэн дээр хайр байдаг гэдгийг гавьяат маань захидаг. Үргэлж л инээмсэглэл цацруулж явдаг түүнд хип хоп стиль" үнэн тас" зохижээ.