Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ өнгөрсөн бямба гаригт “Буянт-Ухаа″ хорооллын ажлын явцтай танилцлаа. Одоогийн байдлаар “Буянт-Ухаа 2″ хорооллын 48 барилгын үндсэн бүтэц, гадна дотор засал, инженерийн шугам сүлжээний ажил дуусч, эхний ээлжийн 30 барилгаас 22-т нь халаалт өгсөн байна.

Мөн үлдсэн барилгуудын халаалтыг энэ долоо хоногт өгч, дуусах аж. Харин гадна тохижилтын ажил 70 гаруй хувийн гүйцэтгэлтэй байгаа гэнэ. Хүйтний улирал хэдий хаяанд ирсэн ч хорооллын дундах замыг европ стандартаар барих аж. Тодруулбал, хүйтэн сэрүүний улиралд хийхэд хамгийн тохиромжтой стандарт нь энэ гэнэ. Энэ үеэр Төрийн орон сууц корпорацийн удирдлагуудын зүгээс тус хорооллыг ирэх сарын 5-нд улсын комисст хүлээлгэн өгнө гэв. Энэ хороолол ашиглалтад орсноор 6500 өрх орон сууцтай болох юм. Үүнээс эхний ээлжид 30 барилга, 240 хүүхдийн цэцэрлэ- гийг энэ онд ашиглалтад оруула- хаар зорьж буй. Уг нь, энэ сард улсын комисст хүлээлгэн өгөх төлөвлөгөөтэй ажиллаж байсан хэдий ч санхүүжилт, цахилгаан эр- чим хүч зэргээс шалтгаалан ийнхүү хойшилсон тухай дуулгав. Тус орон сууц өнгөрсөн бямба гаригт төвийн дулаанд холбогджээ. Харин цахилгаан татах хөрөнгө буюу 1.8 тэрбум төгрөг улсын төсвөөс хасагдсан тухай салбарын сайд дуулгав. Энэ талаар ТОСК-ийн тэргүүн дэд захирал Д.Алтанхуяг “Нисэхийн цагаан хаалганы дэд цахилгаан станцаас эрчим хүчээ авахаар болсон. Харин улсын төсвөөс 1.8 сая төгрөгийн хөрөнгийг ирэх жил шилжүүлэхээр боллоо гэсэн бичгийг өнгөрсөн пүрэв гаригт хүлээж авсан” гэв. Мөн бохирын хоолойгоо холбочих юм бол энэ хорооллын бохир усыг бага оврын цэвэрлэх байгууламжийн тусламжтайгаар цэвэрлэх боломжтой гэнэ. Тэгвэл нисэх, “Буянт-Ухаа 1” орчмын бохир усыг 96 хувь хүртэл цэвэршүүлж болох тухай бага оврын цэвэрлэх байгууламжийн инженер н.Пүрэвхүү хэлэв. Мөн “Буянт-Ухаа 2” хороолол ашиглалтад орсноор технологийн горимоо баримтлан, 90 гаруй ху- виар цэвэршүүлэх боломжтой ту- хай ч салбарын сайддаа дуулгав. Үндэсний бүтээн байгуулалт корпо- рацийн ерөнхийлөгч, Монгол Улс, Буриад Улсын гавъяат барилгачин Б.Жүгдэрийн хэлж буйгаар энэ төсөлд дотоодын бэлтгэн нийлүү- лэгч 80 гаруй компани, барилгын 120 орчим инженер, 1200 гаруй монгол ажилчин хувь нэмрээ оруулж буй гэнэ. Харин өнөөдрөөс эхлэн монгол ажилчдын тоо 2000 орчим хүнээр нэмэгдэх тухай ч ярив. Мөн энэ үеэр салбарын шинэхэн сайд тус хороололд ажиллаж байгаа ажилчдын цалинг тодруулсан юм. Барилгын туслах ажилтны хамгийн бага цалин нь 800 мянгаас эхэлдэг гэнэ.

 

УРЬДЧИЛГАА ТӨЛБӨР 10 ХУВЬ БОЛОХ ЭСЭХИЙГ ЭНЭ САРД БАГТААН ШИЙДНЭ

Орон сууцны урьдчилгаа төлбөр 10 хувь болох тухай яриа иргэдэд урт хугацааны хүлээлт үүсгээд байгаа. Өнгөрсөн долдугаар сард Засгийн газраас орон сууцны үнийн дүнгийн 20 хувийг Хөгжлийн банкаар дамжуулан батлан даах шийдвэр гаргасан. Энэ цагаас хойш гурван сар орчим иргэдийн дунд хүлээлт үүссэн гэсэн үг. Үүнийг дагаад барилгын компаниудын борлуулалтад тодорхой хэмжээний бэрхшээл үүсээд байгаа юм. Энэ нь одоогийн байдлаар барилгын зах зээл дээр 48 мянган айлын орон сууц эзнээ хүлээж буй баримтаар илэрч байна. Нөгөөтэйгүүр тус хороололд захиалга өгсөн иргэдийн 90 хувь нь урьдчилгаа төлбөрийн 10 хувийг байршуулсан байх юм. Харин энэ талаар ТОСК- ийн ерөнхий захирал А.Гантулга “Иргэдийн дунд урт хугацааны хүлээлт үүсгэж байхаар даруйхан шийдэлд хүрэх шаардлагатай байна. Тулгарч байгаа бэрхшээлээ ойлгуулаад хэлбэл иргэд урьд- чилгаа 30 хувиа төлж таарна. Иргэ- дээс цуглах энэ хөрөнгө бидний бүтээн байгуулалтад нэмэр болно” гэв. Тэгвэл таван талт гэрээ хийх энэ журам чухам хаана гацаад байгаа нь одоо хүртэл тодорхой бус байна. Энэ талаар салбарын сайдаас тодруулахад “Засгийн газраас 200 тэрбум төгрөгийн ба- талгааг гаргая гэсэн. Гэтэл бан- куудаас мөнгөн хэлбэрээр нь байршуул гэсэн шаардлага тавьж байна. Тиймээс банкуудтай ярилца- хаас гадна эдийн засгийн тооцоо судалгаагаа нарийвчлан хийх шаардлага бий. Үнэндээ үнийн дүнгийн 90 хувьд зээл гаргана гэ- дэг сэтгэлийн хөөрлөөр шийдэх ажил биш. Тиймээс Хөгжлийн банк, Монголбанк, Сангийн яамтай ярил- цах асуудал байна. Бидний зүгээс уулзалтууд хийж, санал солилцоод явж байна. Эцсийн байдлаар санал, дүгнэлт гараагүй” хэмээсэн. Мөн хэзээшийдэлдхүрэхтухайлавлахад “11 дүгээр сардаа багтаан эцсийн үр дүнд хүрнэ гэсэн бодолтой байгаа” гэж хариулав. Эндээс үзэхэд орон сууцны зах зээлд таагүй байдал үүсгээд байгаа энэ асуулт энэ сард хариугаа авах нь тодорхой ажээ. Сонирхуулахад өнгөрсөн сард Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ “Санхүүгийн эх үүсвэрээ баталгаажуулснаар 10 хувийн урьдчилгааг хэрэгжүүлэх ажил тун ойртлоо. Зээлийн хэрэг- жилтийг хурдан эхлүүлж, аль болох олон иргэнийг хамруулахыг хичээж байгаа” гэсэн мэдээллийг өгсөн юм.

 

КОМПАНИУД АМ МЕТР ТАЛБАЙД 980 МЯНГАН ТӨГРӨГ ЗАРЦУУЛДАГ

“Буянт-Ухаа 2” хороололд 80 гаруй компани туслан гүйцэтгэгчээр ажиллаж буй. Тэд гадаадаас бараа, бүтээгдэхүүн авахгүй байхыг эр- мэлздэг байна. Цөөн үгээр хэлбэл үндэсний үйлдвэрлэлээ дэмжих байр суурьтай явж ирснээ сал- барын сайддаа дуулгав. Гэвч ханын цаас, шал гэх мэт манай улсад үйлдвэрлэдэггүй дөрвөн тэрбум төгрөгийн үнэ бүхий бараа бүтээгдэхүүний худалдан авалтыг хийсэн гэнэ. Тэгвэл тус орон сууцны хорооллын ам метр талбайг 980 мянган төгрөгийн зардлаар барьдаг тухай Үндэсний бүтээн байгуулалтын корпорациас дуулгав. Мөн “Буянт-Ухаа 1” хо- рооллоос ам метр талбайн үнэ өндөр байгаа шалтгааныг санхүүгийн эх үүсвэр тасалдсан, төрөөс өгч буй дэмжлэг хугацааны хувьд хэлбэлзсэн зэрэгтэй холбон тайлбарлаж байлаа.

 

Б.ГАНБААТАР