"Boom town" хамтлагийн дуучин, "Маск" продакшны залуу жүжигчин Э.Алдарыг залуус андахгүй сайн танина. Түүний төрсөн өдөр өчигдөр тохиосон юм. Түүнд жүжигчин Г.Чулуунцэцэг “Анх 10 жилийн ширээний ардаас их сургуулийн гэх том хаалгаар ороод л бид нөхөрлөж ирсэн. Цаг хугацаа өнгөрч нэг л мэдэхэд 12 жил болчихжээ. Энэ бүх он жилүүдэд зовлон жаргал, баяр гунигийг минь хамтдаа хуваалцаж ирсэн найздаа маш их баярлаж явдаг шүү. Бас найзаараа бахархаж, үргэлж хайрлаж явдаг. Анд найздаа төрсөн өдрийн мэндийг хүргэе. Чи бол хамгийн сайн найз байж чаддаг” хэмээн сэтгэлийн үгээ хэлэн мэндчилгээ илгээв. Мөн фэнүүдээс төрсөн өдрийн мэндчилгээний цуваа тасраагүй юм.

Жүжигчин М.Баярмагнай төрсөн өдрийн мэнд хүргээд “Дүүгийн төрсөн өдрийг тэмдэглэлээ. Дундговь аймаг. Эко төрсөн өдөр” гэж онцлоод олонд дэлгэлээ.

О.Ариун