Он гарсаар “Хүрээ”, олон улсын “И Эс Эм”, “Олонлог” бүрэн дунд сургуулийн сурагч, багш нар үдийн цайнаасаа хорджээ. Энэ хүрээнд нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас хяналт шалгалтын ажлыг хийжээ. Дээрх сургуулийн цайны газрууд хоол үйлдвэрлэлийн технологи, хоолонд орж байгаа бүтээгдэхүүн гарал үүслийн бичиггүй, эрүүл ахуйн стандарт шаардлага хангаагүй байсан байна.

Мөн хордлогын үед 1-5 дугаар ангийн 352 сурагч тандалт судалгаанд оролцоход 167-д нь эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн байна. “Хүрээ”, олон улсын “И Эс Эм”, “Олонлог” сургуулийн цайны газарт ариун цэвэр, эрүүл ахуйн дэглэмийн мөрдөлт хангалтгүй зэрэг зөрчил илэрчээ. Иймээс дээрх сургуулийн цайны газраас хааж, удирдлагуудад нийт зургаан сая төгрөгийн торгууль тогдуулсан байна.

Тиймээс цаашид сургуулиудын цайны газарт анхаарал хандуулах шаардлагатай учраас нийслэлийн 60 сургуульд шалгалт явуулж байна.

Үдийн цайтай холбоотой хордлого гарсан, гарч байгаатай холбоотойгоор эцэг эхчүүдийг энэ тал дээр анхаарал хандуулж, хүүхдүүдийнхээ идэж буй хоол хүнс, түүний чанар, аюулгүй байдалд анхаарлаа хандуулахыг НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш онцлов.