Монгол Улсад 116 мянга орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдаг. Эдгээр хүмүүсийн эрх ашгийг хамгаалсан хууль байдаггүй.

ХАХНХЯ АНУ-ын Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр хоёр жилийн өмнөөс Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн тухай хуулийн төслийг боловсруулж өнөөдөр УИХ-ын дарга З.Энхболдод хуулийн төслийг өргөн барьжээ. Уг хууль батлагдснаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэгш хөгжих боломжийг хангах, иргэд эрхээ хамгаалуулахаар холбогдох байгууллагуудад гомдол гаргах үндэс бүрдэнэ. Сүүлийн жилүүдэд төрөлхийн гэхээсээ илүүтэй олдмол хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоо нэмэгдэх хандлагатай байна. Энэ нь өдрөөс өдөрт ахуйн болон авто осол ихсэж байгаатай холбоотой юм.