Гавьяат жүжигчин Ө.Уянга хоолойн цар хүрээгээр Монголын дуурийн урлагт цойлж яваа эмэгтэй. Тэрбээр шинэ хамтрагчтай болжээ.

“Нюанс” хамтлагийн дуучин Д.Дуйнхоржавтай хамтран ирэх 12 сарын 05-нд хамтарсан уран бүтээлээ толилуулахаар бэлтгэл ажилдаа орсон гэнэ шүү.

Тэд тоглолтоороо дуурийн ари, романс дуулахгүй бөгөөд попера урсгалын сор болсон бүтээлүүдээс дээжлэн хүргэх болсноо дуулгалаа.

Д.Ана