Энэ сайхан залууг загвар өмсөгч Э.Энхболд гэдэг. Түүнийг найзууд нь “Эндого” хэмээн дууддаг гэнэ лээ. 2008 оноос хойш загвар өмсөгчөөр ажиллаж байгаа бөгөөд үүнээс өмнө СУИС-ийн дуулаачийн ангид нэг жил суралцсан аж. Дараа нь “Монголжингоо” дээд сургуулийг урлаг судлаач, дуучин, жүжигчин мэргэжлээр төгсчээ. Үүний дараагаар СЭЗДС-д Бизнес удирдлагын ангид суралцсан.

Тэрбээр амьдралынхаа ханиар дизайнер Д.Отгонжаргалыг сонгосон юм. Хосууд өдгөө хүү, охин хоёртой. Энэ удаад тэдний гэр бүлийн аз жаргалтайг агшинг онцлон хүргэж байна.

О.Ариун