Дуучин Ч.Уранхолбоо буюу Ану нь хоёр охины ээж болсноосоо хойш нам жим амьдрах болсон. Гэтэл түүний нэр хүндэд халдаж, өөрийг нь буруутай мэт ойлголтыг Оюунсүрэн гэх эмэгтэй олон нийтэд тараасан билээ. Тэрбээр Ч.Анугийн зааварчилгаагаар “Алтан зүү” гэх эмнэлэгт нүүрэндээ алтан утас суулгуулсан аж. Тэгтэл удалгүй нүүрэнд нь саажилт өгч, алтан утас нь гарч ирсэнд дуучин бүсгүйг буруутгажээ. Ч.Анугийн хувьд эмнэлгийг нь зааж өгсөн болохоос өөрөөр түүнд юугаар ч тус болоогүй гэдэг. Харин хохирогч бүсгүйн гомдлоор үүсгэсэн иргэний хэргийг харьяа дүүргийн цагдаагийн хэлтсээс шалгаж үзээд хоёр ч удаа хэрэгсэхгүй болгожээ.

Ч.Анугийн хувьд иргэний үүргээ гүйцэтгэж, хэд хэдэн удаа очиж гэрчийн мэдүүлэг өгсөн гэнэ. Тэрбээр “Надад залилуулж хохирсон гэх эмэгтэй их хэл амтай хүн байна лээ. Өмнө нь ч надад “Гоо хатан” гэх эмнэлэгт урууландаа тариа хийлгэсэн чинь харшлаад хэцүүдэхээр нь Мэргэжлийн хяналтад хэлнэ гэж сүрдүүлж байгаад мөнгөө авсан гэж ярьсан хүн. Тэр байдлаас нь харахад их заргач, хэрүүлч хүн юм билээ” хэмээн ярьжээ.


 

Эх сурвалж www.wikimon.mn