Эх оронч залуусын нэгдэл гэгдээд буй “Босоо хөх Монгол”бүлгэмийн үйл ажиллагаа явуулах эрхийг нь хаасан байна. Ийнхүү үйл ажиллагааг нь зогсоох эрх Улсын бүртгэлийн ерөнхий газарт байдаг бөгөөд өнгөрсөн сард тус бүлгэмийн үйл ажиллагааг албан ёсоор цуцалсан ажээ.

Босоо хөх Монгол хөдөлгөөнийхөн Гацууртын орд буюу Ноён уулыг хамгаалахад голлон анхаарч байгаа. Үйл ажиллагааг нь цуцалсан болохоор одоогоор хэрхэн ажиллах нь тодорхойгүй байна. Бид энэ талаар тодруулаад эргэж мэдээлэх болно.