Жүжигчин Хүрэлээг хошин урлаг сонирхогчид андахгүй ээ. Сүүлийн үед тайзнаа биш "Цогоо гуай" хэмээх цуврал рекламаар үзэгчдтэйгээ уулзах болсон.

 

Түүний охиныг Намуун гэдэг. Тэрбээр "Тагнуулч аав" кинонд аавтайгаа хамтдаа тоглосноор олны танил болсон. Үүнээс мөн загвар өмсөгч хэмээн загварынханы дунд хэдийн танигдсан гэдэг. Санхүүч мэргэжилтэй тэрбээр ажлынхаа хажуугаар загвараа орхилгүй энэ тэндэхийн зураг авалтын саналаас татгалзалгүй дүрээ мөнхөлж яваа. Удахгүй "Шуугиан таригч" хэмээх дэлгэцийн бүтээлээр үзэгчтэй уулзах гэнэ.

Д.Ана