11-18-5hh

Х.МОНГОЛХАТАН

Дэлхийн хэдэн зуун сая хүний өдөр тутам хэрэглэдэг Google хайлтын системд Монголын газар нутгийн зургийг оруулж буй “Google street view” төслийн удирдагч С.Нацагдоржтой ярилцлаа.

Интернэтийг тэр дундаа Google-ийг ашиглаж Монголыг сурталчлах ямар боломж байна вэ?

–Гаднын улс оронд Монгол Улсыг сурталчлахдаа гол төлөв гоё зурагт хуудас, алдартай дуучид, ардын урлаг,ганган хүүхнээр төлөөлүүлдэг. Гэтэл тэднийг хараад Монголд ирсэн жуулчид хөдөө орон нутгийн зарим газарочоод үнэн дүр зураг, амьдралтай тулаад урам нь хугардаг. Тиймээс Монголыг гоё ганган, сайн муу, сайханмуухайтай нь үнэн зөвөөр сурталчилж, интернэтэд оруулах хэрэгтэй.

Google компани хүн төрөлхтөнд зориулж үнэгүй хайлтын систем хийлээ. Үр дүнд нь хүн хүссэн мэдээллээ олжавдаг болсон. Боломж гарвал гадагшаа дотогшоо аялж зугаалж, юм үзэж нүд тайлахыг хүн бүр л хүсдэг. Үүний тулдGoogle map буюу замын 360 градусын зураглалыг оруулж байгаа юм.

“Дэлхий дээр Монголд очиж үзэх хүсэлтэй хэдэн зуун сая хүн бий. Гэвч танай сурталчилгаа олон хүнд хүрччаддаггүй учраас тэд ирж чадахгүй байна” гэж Google-ийн захирал хэлсэн. Үнэн л дээ. Жирийн аялагч Монголдтаван одтой буудалд буух гэж ирэхгүй шүү дээ. Тэд байгалийн онгон төрх, нүүдлийн ахуй амьдралын сайхныгмэдрэхийг л хүсч ирнэ. Тиймээс замд нь тохирох унаа, цэвэрхэн буудал, чанартай хоол байхад болно. Хамгийнгол нь яг одоогийн Монголын тухай үнэн зөв мэдээллийг оруулснаар гадныхны сонирхлыг татаж аялал жуулчлалыгхөгжүүлэх боломжийг Google map олгож байна.

-“Google street view” төсөл манайд хэзээ эхэлсэн юм бэ. Төр, засгийн аль нэг байгууллага хамтранажиллаж байгаа юу?

–Өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сараас бид ажлаа эхэлсэн. Жилийн хугацаанд Улаанбаатар хот зүүн бүсийнаймгуудын зураглалыг оруулаад байна. Ирэх хавраас баруун аймгуудаар явна. Өвөл ч хэдэн газрын зураг авсан.Ерөнхийдөө Монгол Улсын газар нутгийн 40 хувийн зургийг аваад Google map-д оруулчихлаа.

“Google street view” төслийг хэрэгжүүлэхийн тулд Улаанбаатар хот болон БОНХАЖЯ–тай хамтран ажиллажэхэлсэн. Яамныхан хаашаа очиж, ямар газрын зураг авах талаар зөвлөж байна. Одоогоор Google map-дУлаанбаатар хотыг тэр чигээр нь оруулсан. Ирсэн жуулчид долоон буудалд ч очиж үзэж болно. Тиймээс жуулчдыгтатахын тулд гоё ганган биш, үнэн сурталчилгаа манайд хэрэгтэй байгаа юм.

-Google map-ийг хэрхэн хэрэглэх талаар та зөвлөөч?

-Google map гэж бичээд оронгуут баруун буланд шар өнгөтэй хүний зураг бий. Тэр хүнийг газрын зургийн голдавчрахад хөх зураас зам гарна. Тэндээс 360 градусаар авсан зураглалууд гарч ирж хүссэн газартаа очно гэсэн үг.Энэ бол дэлхийд зориулж хийж буй Монголын газрын зураг юм. Жуулчид сонирхсон газраа хэдэн талаас ньэргүүлж тойруулж үзнэ, энд нь ийм уул, тэнд нь тийм гол байна. Замдаа ийм зочид буудалд байрлаж болох юм.Гэхдээ боловсон жорлонгүй юм байна. Энэ хэсэгтээ замгүй юм байна, тэнд нь айл байх нь гээд бодит мэдээллийгавах юм. Хүн гутал авахын тулд харж, барьж, өмсч үзээд авах эсэхээ шийддэг биз дээ. Үүнтэй адил Монгол рууаялахын тулд бодит бүх мэдээллийг Google map-ээс аваад хүсвэл аялах юм. Google map-д одоогоор дэлхийн 68орон байна. Хамгийн идэвхтэй нь Япон, Сингапур, Англи, Америк гээн аялал жуулчлал өндөр хөгжсөн орнуудбайдаг.

Энэ том төслийг хэрэгжүүлэхэд хөрөнгө мөнгө шаардлагатай. Санхүүжилтээ хэрхэн зохицуулж байнавэ?

–Бусад улс өөрийн орныхоо Google map-ийг хийлгэхийн тулд мөнгө төлдөг юм билээ. Харин манайд эсрэгээрээGoogle санхүүжүүлж байгаа. Эх орныхоо газар нутгаар машинтай явж зураг авахын тулд надад шатахуун авах,хоол идэх мөнгө хэрэгтэй болно. Тиймээс БОНХАЖЯ–тай гэрээ байгуулж, зургаан сая төгрөгийн санхүүжилт авсан.Гэрээнд ямар аймаг, сумын ямар газар нутгийн зургийг оруулах талаар тусгасан. Тэр гэрээгээрээ орон нутгийнудирдлагуудтай зөвлөлдөж ажилладаг.

Зургийн баг ямар бүрэлдэхүүнтэй явж байгаа вэ?

–Би жолооч, зураглаачтайгаа машинаар явдаг. Нэг секундэд хоёр зураг дардаг 15 камераар 360 градусынзураглалаар авдаг тусгай аппаратур тоног төхөөрөмжөөр тоноглогдсон Google-ийн машинтай явдаг. ТиймээсGoogle map-ээр орж тухайн газар нутгийг харсан хүн өөрөө дотор нь аялаад байгаа юм шиг санагддаг. Хүссэнгазар руугаа сум заагаад явж үзэж болно. Тэгээд л тэр газрыг биеэрээ ирж үзэхийг хүснэ. Мөн ирж чадахгүй чдэлхийн өнцөг булан бүрт амьдардаг хэн ч байсан Google map-ийн тусламжтайгаар Монгол Улстай танилцахболомж бүрдэнэ.

Мөн зургийг нь авсан газартаа гурван жилийн дараа дахин очиж зургийг нь авна. Тэгэхэд байгалийн хүчин зүйлболон хүний нөлөөгөөр уул, ус, цэцэг навч хэрхэн өөрчлөгдсөнийг харж болох юм билээ. Ийм төрлийн цагхугацааны үзэсгэлэн сүүлийн үед гардаг болсон.

Саяхан Лондон хотын 20 жилийн үзэсгэлэн гарсан. 20 жилийн хугацаанд Лондонгийн зарим байшин улаан өнгөтэйбайснаа ногоон, хөх болж, гудамжууд нь өөрчлөгдөөд маш сонин юм билээ. Улаанбаатар хотоо ч энэ жишгээроруулна. Анх зураг авахад ямар байсан, гурван жилийн дараа хэрхэн өөрчлөгдөж, хаана ямар барилга байшинбаригдаж, аль чиглэлд зам тавьж вэ гэдэг нь харагдана.

Та ямар мэргэжилтэй вэ. Яаж яваад Google-тэй холбогдчихов?

–Би Монгол Улсын мэдээллийн технологийн анхны мэргэжилтэн. 1980 оноос хойш энэ салбарт ажиллаж байна.Хөрөнгийн бирж, банкны болон бусад олон байгууллагын программын системийн ажлыг удирдан хийж байлаа.

“Чи мундаг байж болно, хэзээ ч Google-ийг олохгүй, харин чи мундаг бол Google чамайг хаанаас ч олно” гэжярьдаг. Би Google-ийн хамгийн том захиралтай танилцаж, Монголд урьж уулзсан юм. Тэр хүнд миний туршлагахэрэг болж надаар энэ төслийг хийлгэхээр сонгосон байх. Одоо “Google street view” төслийг хэрэгжүүлэх Монголдахь удирдагчаар ажиллаж байна.

Мэдээллийн технологи гэдэг хүмүүст орлогоо нэмэгдүүлэх, зардлаа багасгахад л зориулсан багаж юм шүү дээ.Албан газарт сууж, машингүйгээр ажиллах боломжийг интернэт олгодог. Өнөө цагт чухал салбар гэдгийг хүмүүсмаш удаан ярьж байна. Гэвч монголчууд хиймэл маягаар л ашиглаж байна. Бүгд ухаалаг утас барьж, хэдэн үгбичиж зураг оруулж байгаа төдийхөн. Уг нь зөв ашиглавал ажил амьдралаа зардал багатайгаар явуулахаас эхлээдолон боломж бий.

Энэ чиглэлээрээ цаашид ямар ажил хийх бодолтой байна?

–Хотын хүмүүс яг л хөдөөгийн нэг уулын энгэрт байгаа юм шиг замаа заадаг. Дэлхийд хотоо гудамжаараа бусдүрслэлээрээ нэрлэдэг ганц улс монголчууд юм. Нэг талын сонин байж болох. Монголчууд нүүдлийнсэтгэлгээнээсээ салаагүй байгаагийн илрэл. 100 жил болсон ч арилахгүй байх.

Тиймээс орчин үеийн хотын хөгжилд нийцүүлэн Google-ийн газрын болон замын зураг хийнэ. “УхаалагУлаанбаатар” төслийн хүрээнд хотын гол гудамжууд, олон нийтийн үйлчилгээний газруудын зургийг оруулахаартөлөвлөж байна. Мөн Google-ийн урлагийн институтийн сан хөмрөгт олон музейг хамруулах санаа байна. Энэ болМонгол Улсад хэрэгтэй чухал ажил юм. Манайхан энэ бүх ач холбогдлыг ойлгож байгаа гэдэгт итгэж байна.

-Google хайлтын системийг ашиглаад тухайн улс орны хүмүүс юу сонирхож үзсэнийг мэдэж болдоггэсэн. Монголчууд Google-ээр ихэнхдээ юу хайдаг юм бол?

–Хүмүүс интернэтээс мэдээллээ авч, фэйсбүүк, твиттер хөтөлж байгаа нь дэлхийн мэдээллийн баазын системдорсон гэсэн үг. Энд сайн, муу бүх мэдээлэл бий. Өнгөрсөн жилийн хугацаанд монголчууд Google хайлтынсистемийг ашиглан Тоёото автомашиныг хамгийн их хайж, сонирхож үзсэн байна лээ. Энэ аргаар дэлхийн аль чулс орны хүмүүсийн сонирхол, хүслийг мэдэж, үнэлдэг болсон.

Өнөөдөр дэлхийн хүн амын тэн хагас нь интернэт хэрэглэхгүй байна. Тиймээс хүн бүр интернэтэд холбогдохбодлогыг Google компа­ниас гаргаж байгаа юм билээ. Интернэт газар нутгийн хол зайнаас хамаа­рахгүй сурах,мэдээ­л­эл авах, мэдлэг олох, эрүүл мэнддээ хөрөнгө оруулалт хийх боломжтой талбар. Тиймээс хэдэн арванхүнээс 100 мянган төгрөг авч байхаар хэдэн зуун сая хүнээс нэг төгрөг авах нь ашигтай, хүртээмжтэй гэдгийг энэсалбарынхан мэдэрч ажиллаж байна. Биднийг ч ийм л бизнесийн орчин хүрээлэх болсон гэдгийг хэлмээр байна.